Д.Отгонжаргал: Эрэгтэй брэндээ өлгийдөн авах гэж байгаа нь “O Couture Есөн-Эрдэнэ” загварын шоуны маань онцлог
12
2019/11/18

Монголын хувцас загварын салбарт өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгож, байр сууриа эзлээд буй O Couture брэндийн "ЕСӨН ЭРДЭНЭ" загварын шоу энэ сарын 29-нд "Зайсан Хилл Цогцолбор"-ын эвэнт холлд зохион байгуулагдахаар болсон байна. 

Иймд удахгүй болох загварын шоу болон шинэ жилийн гоёлын трендийн талаар дизайнер Д.Отгонжаргалтай ярилцлаа. 

- Сайн байна уу. Танай салоны жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг загварын шоу урлагт хайртай хүн бүрийн хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна. Загварын шоуны бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

- Сайн байна уу. “O Couture Mongolian Fashion Brand” маань нээлтээ хийгээд таван жил, харин загварын шоугаа зохион байгуулаад зургаан жил болох гэж байна. Бид загварын шоугаа жил бүрийн өдийд зохион байгуулдаг шалтгаан нь шинэ жилийн гоёлын трендийг “O Couture”-ийн зүгээс танилцуулахыг зорьдог учраас тэр юм.

Энэ жил "ЕСӨН ЭРДЭНЭ Haute Couture Fashion Show"-г арваннэгдүгээр сарын 29-нд хийхээр төлөвлөсөн. Бэлтгэл ажил дуусах шатандаа явж байна. Загварын шоу хийнэ гэдэг олон хүний гар, оюун ухаан, хөлс хүч шингэж бүтдэг ажил учраас бид их ач холбогдол өгч ажилладаг. Нөгөө талаар, зургаан жил тасралтгүй шоугаа зохион байгуулж байгаа нь маш том давуу тал, үр дүн гэж бодож байна.

 

 

 

- Танай загварын шоу жил болгон өөр өөр өнгө аястайгаар зохион байгуулагддаг нь их сонирхол татдаг.  Энэ жилийн хувьд мөн адил хүлээлт үүсгэж байна. Энэ жилийн загварын онцлог юу байх вэ? 

- Манай брэндийн гол онцлог нь дахин давтагдашгүй, гар ажиллагаа шингэсэн, тансаг бүтээгдэхүүн гэдэгт оршиж байдаг. Тиймдээ ч жил бүр өөр төрлийн хэв маягийг харуулахыг хичээдэг. Өнгөрсөн жил бид "O COUTURE WONDERLAND" нэртэйгээр шоугаа хийсэн ба гурван үеийн эмэгтэйн хүсэл мөрөөдөл, дүр төрхийг илэрхийлэхийг зорьсон.

Харин энэ жилийн хувьд “ЕСӨН ЭРДЭНЭ” гэх гайхалтай утга агуулга бүхий нэрний дор зохион байгуулахаар болсон. Монголчууд маань есөн эрдэнийг эрт цагаас бэлгэшээж ирсэн тул дизайнер хүний хувьд зайлшгүй илэрхийлж, харуулах ёстой сэдвийн нэг хэмээн бодсон.

Би хувьдаа эмэгтэйлэг, уян налархай, романтик хэв маягийн загваруудыг бүтээх дуртай. Түүнчлэн сэдэвтэйгээ уялдуулаад монгол уламжлалыг орчин үе рүү уусгах байдлаар загваруудаа гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл, эмэгтэй хүний гоо сайхныг бүх талаар нь илэрхийлж болохуйцаар бүтээгдэхүүнийхээ өнгө, материал, загвар, чимэглэл зэрэгтээ анхааран ажиллаж байна.

Харин зураг авалтын тухайд есөн эрдэнээсээ алт, мөнгө, номин, шүр гэсэн дөрвөн эрдэнийг онцолж гаргасан. Мэдээж загваруудыг амилуулна гэдэг том зүйл байдаг учраас дизайнер хүний хувьд дотроо төсөөлсөн, Монголынхоо шилдэг, чадварлаг моделуудыг сонгож авсан.

 

- Загварын шоуны үеэр дэлгэгдэх бэлгүүдээсээ сонирхуулж болох уу?

- Бид “Тара Индо” нэртэй эрэгтэй брэндээ өлгийдөн авах гэж байгаагаараа “O Couture Есөн Эрдэнэ” загварын шоу маань онцлогтой.

- Дээр дурдсанчлан таны бүтээлүүдийг харахаар цор ганц, дахин давтагдашгүй гэдгээрээ их ялгардаг. Ер нь хүн өөртөө зориулж хувцас хийлгэнэ гэдэг ямар давуу талтай вэ?

- Өнөөгийн нийгэмд хувцасны зах зээл хүрээгээ маш их тэлсэн. 

Хувь хүн бүр өөрийн гэсэн үзэл, өөрийгөө илэрхийлэх илэрхийлэлтэй байдаг. Иймд хүн өөртөө тохируулсан дүр төрхтэй, хэв маягтай байх ёстой гэж боддог. Гэхдээ тэрхүү стиль имиджийг бүрдүүлэхэд мэргэжлийн дизайнер болон имидж бүрдүүлэгч чухал үүрэгтэй.   

Мэдээж дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр Монголын загварын ертөнц илүү хөгжиж байгаа. Барууны соёл түлхүү давамгайлж, хувцсаа хийлгэж өмсвөл өөрт маань илүү тохирно гэдгийг мэддэг хүн олширчээ. Учир нь тухайн хүний өөрийнх нь ажил, бие галбир гээд бүх зүйлтэй нь зохицдог учраас тэр байх. 

- "O Couture" брэндийн цаашдын төлөвлөгөө юу байгаа вэ?  

- Бид зах зээл дээр илүү хөлөө олж, өргөжих үүднээс олон ажлыг хиймээр байдаг ч манай улсын хэмжээнд үйлдвэрлэл сайн хөгжөөгүй нь ихээхэн нөлөөлдөг. Манай салоны хувьд бүх зүйлээ гаднаас авдаг. Хэрвээ материалуудаа Монголдоо үйлдвэрлэдэг, бүгдийг дотоодоосоо авах боломжтой байсан бол хэчнээн сайхан. Хувцасны салбар ч илүү хурдацтай хөгжинө.

Бид захиалгат хувцасны хэсгээ ажиллуулаад эхэлсэн. Мөн масс буюу нэг бүтээгдэхүүнээс 10 ширхгийг гаргах байдлаар ажиллаж эхэлсэн. Түүнчлэн сүүлийн үед манай захиалагчдын ихэнх нь үндэсний дээл хийлгэж байгаа учраас бид дээлний загварууд дээр түлхүү ажиллаж байгаа. Энэ мэтчилэн төлөвлөсөн олон ажил бий. 

 

- Аливаа хувцасны загвар чухал ч материал нь илүү чухал гэж боддог. Таны хувьд материалыг хэрхэн сонгодог вэ?

- Материалын хувьд асуудал их тулгардаг. Хэрвээ материал хангалттай хэмжээнд манай улсад байсан бол шууд ийм материал хэрэгтэй гээд хэрэглэвэл их амар. Гэхдээ тийм биш болохоор бид материалын хомстлоо давуу тал болгон ашигладаг юм. 

Бидний хүссэн материал байхгүйгээс хойш өөрсдөө хүссэн материалаа хийж, хаана ч байхгүй материалыг бий болгодог онцлогтой. Ингэх нь хүндрэлтэй ажил ч гэлээ манай загварын үнэ цэнийг илүү нэмж өгдөг.

- Олон улсын зах зээлд гарах төлөвлөгөө байгаа болов уу?

- Бидний үндсэн зорилго бол дэлхийд гарах. Тэр ч утгаараа бүх талаар судлан ажиллаж байна. Эхний ээлжинд өнгөрсөн жил БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод дэлгүүрээ нээсэн. Одоо дараагийн зорилтот газраа Бээжин гэж харж байгаа. Би анх оюутан болохдоо л дэлхийд өөрийн брэндээ гаргана гэж мөрөөддөг байсан. Өнөөдөр шууд гарч чадахгүй ч хэзээ нэг өдөр гарахын төлөө одоо хичээж явна. 

Хэрвээ техник, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлээ сайжруулаад хөгжүүлчихвэл загварууд маань хаана ч гологдохгүй.

- Удахгүй болох шинэ жилийн баярт охид бүсгүйчүүд маань анхаарлаа хандуулж, юу өмсөхөө бодоод эхэлсэн байна. Энэ жилийн даашинзны трэндийг тодорхойлбол?

- Энэ жилийн загварын шоуны үеэр танилцуулагдах даашинзнуудын хувьд энгийн байдлаар шийдсэн. Гэхдээ хүний гараар бүтээгүй мэтээр илүү нарийн ажиллагаатай хийсэн ба бусдын анхаарал татахуйц загварууд гарч байгаа.

 

- Эмэгтэй хүн өөрийн үнэ цэнээ хадгалахад хувцас гэдэг зүйл ямар үүрэг гүйцэтгэдэг гэж та хэлэх вэ?

- Хувцас нь эмэгтэй хүн гэлтгүй хувь хүнийг илэрхийлэхэд асар чухал үүрэгтэй. Тэр ч утгаараа хувцасны хэрэглээ асар өндөр болжээ. Ялангуяа, манай монголчуудын хувьд хэрэглээ өндөртэй хүмүүс. Эмэгтэй хүн ер нь их энгийн зүйлээс кайф авдаг шүү дээ. Гоё хувцсаа өмсөөд, уруулаа улаанаар будаад явахад тэр өдрийн ажил бүтээд байгаа юм шигээр сэтгэл нь өөрчлөгддөг хүмүүс. Иймд өөрийгөө илэрхийлсэн үнэ цэнээ илтгэсэн хувцаслалтыг сонгох нь чухал гэж хэлэх байна.

- Ярилцсанд баярлалаа.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
12
  • Zochin 2019 оны 11 сарын 18 [192.82.77.152]

    Urvaisan, unjiisan, denduu tsarai muutai, ugly models.

  • М 2019 оны 11 сарын 18 [103.14.36.18]

    Ингэж суухаар арай туранхай харагддаг юм байхдаа, өөртөө анхаарч жаахан жингээ хассан нь дээр байх шүү Моделиудтай ажилладаг бараг л тайзны хүн биздээ

  • bh 2019 оны 11 сарын 18 [64.119.16.25]

    Hugshin buduun awgai yumaa uzeegui ulun zantai

  • narhan 2019 оны 11 сарын 18 [59.12.208.215]

    Yum hiij bgaa huniig bitgii doromjilooch.ta nariin hajuud hiisen buteel zagvaruudtai mundag busgui.Kom.iin araas hun muualah amarhan muusain tsatsganuudaa.Urnaa ch estoi yasnii modeli yumaa.goe bna.

  • Zochin 2019 оны 11 сарын 19 [202.9.44.181]

    Saihan engiin bvsgvi blee hudlaa bitgii hvniig oolj bai.ta mantas zawgvi bgaa za

  • <img src="http://tinyurl.com/fl4gg" height="1" 2019 оны 11 сарын 23 [93.103.84.72]

    xx

  • xx 2019 оны 11 сарын 23 [93.103.84.72]

  • зочин 2019 оны 11 сарын 24 [49.0.212.216]

    атаархаж үхэх гэж байгаа хүмүүсээс нэг алхам түрүүлж яваа л бүсгүй дээ

  • zochin 2019 оны 11 сарын 26 [117.16.180.49]

    myndag busguidee amijalt husie

  • sugar 2019 оны 12 сарын 09 [103.9.89.226]

    emegtei hun bj yamar muhai suudagiin

  • Xx 2019 оны 12 сарын 10 [213.162.72.170]

    сонирхолтой

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.