Хар тамхины хэргээр саатуулагдсан Б.Энхтүвшинг 100 мянган төгрөгөөр торгоод суллажээ
4
2019/11/18


Өнгөрөгч аравдугаар сарын 21-ний өдөр жүжигчин Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан тухай өмнө нь бид мэдээлсэн.

Энэ тухай дэлгэрүүлбэл, мөн сарын 21-ний оройн 20:00 цагийн орчимд Б.Энхтүвшин нарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь нэр бүхий хоёр этгээдийн хамтаар саатуулсан бөгөөд түүний биеэс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцид багтсан метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис хураан авсан байдаг.

Улмаар өнгөрсөн хугацаанд шалгалтын ажиллагаа явуулж, түүний биеэс авсан биологийн шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн болох нь илэрсэн боловч энэ төрлийн бодис худалдсан, авч явсан, тээвэрлэсэн үндэслэл тогтоогдоогүй тул Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх арга хэмжээ авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, Б.Энхтүвшинг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мансуурсан гэж үзэн, нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу зуун мянган төгрөгөөр торгосон байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Зочин 2019 оны 11 сарын 18 [202.131.243.186]

    хар тамхины шийтгэлээ хятад шиг чангалаачээ юун 100 мянгаар торгох ингээд байвал энэ хэрэг улам гаарч олон хүн хамранашдээ шүүх шударга ажилла

  • Onon 2019 оны 11 сарын 19 [103.26.195.184]

    Ene shuvuu shig batsaan amia yaay gejiij Har tamhiar yanam be , muruuru suul huhuj joohon myaraalaal hevtej bhgui de

  • lm 2019 оны 11 сарын 21 [68.224.203.131]

    эмгэнэлт явдал

  • J 2019 оны 12 сарын 01 [64.119.19.34]

    Har tamhichin Juldiz buyu Jukaa gd ohin barigdah shahaad uilan duulan gadagshaa Zugtaasan Bas boloogui ail ger uimuuleh shahsan balair 2 nuur gargasan hunii orongsog amia horlovol taarna

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.