Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдсэн хоёр хувь дээр Ерөнхийлөгч хориг тавина
3
2019/11/18

"Чингис хаан" гардуулах ёслолын арга хэмжээний талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Энэ үеэр сэтгүүлчид түүнээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Нийгмийн даатгалтын шимтгэл нэмэх хуулийн төсөлд хориг тавих эсэхийг тодрууллаа.

Тэрбээр "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх давхар дээлтэй дөрвөн сайдын заалтад хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн байгаа эсэхийг судалж байна. Хүлээж авахааргүй бол хориг тавихгүй. Зөвхөн дөрвөн сайдын асуудал дээр л хоригийн асуудал яригдана. Бусад заалтыг дэмжиж байгаа.

Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх хуульд хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль манайд ирээгүй байна. Ирээд тав хононо. Тэр хооронд Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна" гэв. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Jenco jencoo!!! 2019 оны 11 сарын 18 [98.247.88.7]

    Hairtai shu Jenco

  • Zochin 2019 оны 11 сарын 19 [202.9.44.181]

    Yostoi zow shv ene niigmiin daatgal arai bishee.uul ni sain duraar toldog bsiin uchir ni oldohgvi nemegdeed bhaar tolhoos durgvi hvreed bolidog ch ymu gj bodoj bgaa

  • lm 2019 оны 11 сарын 21 [68.224.203.131]

    завгүй залуу

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.