НД-ийн нэмэгдлийн хувь дээрх Ерөнхийлөгчийн хоригийг "ЭСЭРГҮҮЦЭГЧИД"
3
2019/11/19

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэхээр болсон. Үүнийг ард түмэн ч эсэргүүцэж, эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Тиймээс "хориг тавина" хэмээсэн Ерөнхийлөгчийг дэмжих хүмүүс олон байна. Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгал төлж буй иргэн бүр Ерөнхийлөгчийг дэмжиж “Улсад төлсөн миний татвар багадаагүй” хөдөлгөөн өрнүүлж байгаа билээ.

Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй хоригийг эрс эсэргүүцэж байна.

Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийгмийн даатгалтын шимтгэлийн 2 хувийн нэмэгдэлд хориг тавихаар бэлтгэж байгаа талаар ЕТГ-ын дарга З.Энхболд мэдээлсэн. 

Үүнтэй холбоотойгоор Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттер хуудсаараа дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр "Энэ нь үнэн хэрэг дээрээ ОУВС-ын хөтөлбөрт Ерөнхийлөгч хориг тавьж байна гэсэн үг. ОУВС-тай хамтарч хэрэгжүүлж байгаа ХӨТӨЛБӨР үр дүнгээ өгч, зогсчихсон байсан эдийн засгаа, өндөр хүүтэй зээл, бондуудад дарлуулж байснаа эргэж нэг санаач. 2017 онд батлагдан, хэрэгжээд хоёр жил долоон сар болсон хуульд хориг тавьж болдоггүйгээ мэдэж байгаа болов уу? Тэгээд хоригоо “ЦЭЦЭД” тайлбарлаж чадах уу?" гэв.

 

Ж.ЭРДЭНЭБАТ: ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВБАЛ ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ДЭМЖЛЭГ АРИЛЖААНЫ ЗЭЭЛ БОЛЖ ХУВИРАХ ЭРСДЭЛТЭЙ

-Ерөнхийлөгч нийгмийн даатгалын хоёр  хувийн шимтгэлд хориг тавьсан бол үүнийгээ эргэж хараасай л гэж бодож байна. Яагаад гэвэл бид олон улсын Валютын санд ороход бүхий л нөхцөл байдлуудын үнэлгээ шинжилгээг хийлгэсэн байгаа. Ингэж хийлгээд дүгнэлт нь танай тэтгэврийн даатгалын сан чинь дампуурахад хүрсэн байна. Цаашид иргэддээ тэтгэвэр олгох боломжгүй болох нөхцөл байдал үүсч. Яаралтай арга хэмжээ ав гэсэн чиглэл өгсөн. Тэгээд улс орны эдийн засаг сайжраад, ажлын байр нэмэгдэх хэрээр даатгалын сангийн үйл ажиллагаа хэвийн болоод ирнэ. Тэгсний дараа шимтгэлийн хувь хэмжээг буцаагаад буулгах боломж бий шүү дээ. Хэрвээ хоригийг хүлээж аваад,  Олон улсын валютын сангийн хөтөлбөрт асуудал үүсэх юм бол бидэнд олгосон санхүүгийн дэмжлэг нь арилжааны зээл болж хувирдаг маш ноцтой үр дагавартай. Тийм учраас аль аль талаасаа манай улс төрийнхөн маш анхааралтай байж шийдвэрээ гаргах ёстой.

О.БААСАНХҮҮ: ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХ БИШ ХООСОРСОН ТЭТГЭВРИЙН САНДАА МӨНГӨ ОЛЖ ИРЭХ АЖЛАА ХИЙГЭЭЧ

-Хориг тавьж яах гэж байгаа юм. Гайхаж байна. Ард түмэн цалин нэмэгдүүлнэ гэж бодоод МАН-ыг сонгосон биз дээ. Цалинг нь нэм л дээ. Цалин нэмнэ гэдэг чинь авч байгаа мөнгө дээр нь мөнгө нэмж өг гэсэн үг биш. Авч байгаа татвараа багасгаад, гар дээр авдаг мөнгийг нь их байлгаач гэсэн бас нэг утгатай. Тоо нь 1 сая. Гар дээр авдаг нь 500 мянга байж болохгүй биз дээ. Энэ бол буруу. Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад хориг тавьж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил хоёр хувийн нэмэгдэлд хориг тавих биш, хоосон байгаа тэр улайчихсан тэтгэврийн сангийн дансанд мөнгийг нь олж ирэх ёстой хүн биз дээ. УИХ-ын 76 гишүүн, надаас бусад нь бүгдээрээ ЖДҮ, 60 тэрбум, концесстэй амьдралаа болгочихоод байна.

Дээрээс нь улсын төсвийг хайр найргүй үрэн таран хийж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө нь алга болчихсон юм бол хэн алга болгосон юм. Ядаж ЖДҮ-д алга болгосон мөнгөө олж ирээд төсвөө мөнгөтэй болгооч. Ерөнхийлөгч, О.Баасанхүү хоёр ялгаатай. О.Баасанхүү хоёр  хувь нэмсэн нь буруу байна гээд ард түмэндээ тайлбарлаж ярих ёстой. Ерөнхийлөгч одоо ажлаа хий л дээ. Ард түмнээс татвар авах нь зөв юм уу. Данс нь хоосон байх нь зөв юм уу. Хоосон байгаа дансанд мөнгийг нь олж ир. Ийм л хатуу шаардлага тавьж байгаа.

Б.ЖАВХЛАН: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХГҮЙ БОЛ ОЛОН ЖИЛ ИЙМ БАЙДЛААР ЯВАХГҮЙ

-Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэх заалт Нийгмийн даатгалын тухай хуулинд хоёр жилийн өмнө орсон. Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд манай улсад хийгдэх ёстой даалгавруудын нэг шүү дээ. Энэ хүрээнд 2017 онд хуулинд нь нэмэлт,  өөрчлөлт орчихсон. Шат дараатай нэмэх ажлуудыг нь хийж байгаа. Энэ жил яагаад асуудал босоод ирэв гэхээр шат дараатай нэмснийхээ дагуу 2020 оны төсөвт  өөрчлөлт орж ирсэн. Хориг нь төсөв дээр тавигдах юм уу. Хуулинд тавигдах юм уу. Хоёр жилийн өмнө батлагдсан хуулинд хориг тавих боломжгүй. Төсөв дээр тавигдах бол хэсэгчилж тавих уу, яахав сайн мэдэхгүй байна.

Ер нь бол нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа, тэтгэвэрт гарч байгаа насыг нэмэх асуудалд нийгэм шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нэгдэж байна. Тэгэхээр нийгмийн даатгалынхаа тогтолцоог эрс шинэчлэхгүй бол яг энэ зарчмаараа явбал ард иргэдэд маш хүнд цохилт болно. Цаашид маш хүнд байдалд орно. Цаашид ийм байдлаар олон жил явж чадахгүй. Маш богино хугацаанд эрс шинэчлэл хийх ёстой. 

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Насан 2019 оны 11 сарын 19 [202.9.45.47]

    Энэ еренхийлегч Засгийн газар Их хурал гээд. Бух луйварчдыг буудахсан

  • Зочин 2019 оны 11 сарын 20 [202.9.44.57]

    Энэ 4ийн ам ийг нь барь шоронд хийгээд бамбирдуулж нүдүүл тэр хүрэлбаатрийг ялангуяа илүү бөгсд

  • lm 2019 оны 11 сарын 21 [68.224.203.131]

    сонирхолтой мэдээ

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.