АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГАА ШҮҮГЧДЭЭС 2 НЬ ГАДААД РУУ “ЗУГТЖЭЭ”
8
2019/11/19

Авлигач шүүгчид өөрсдийгөө хамгаалж эхэлсэн учраас ард түмний өмнө шүүхийг шаардацгаая!!!! Шүүгч ийм байхад шударга ёс яриад ч хэрэггүй!!!

......Салхитын мөнгөний ордод холбогдогчдын гэрээс 1,3 сая доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх мөнгийг АТГ-ынхан хурааж авсан. Уг мөнгө нь Монголын шүүх, цагдаа тэргүүтэй хууль хяналтын байгууллагынханыг авлигадахаар Салхитын ордыг булаалдсан Хятадуудын мөнгө байсан гэдэг.Авлигын зориулалттай энэ мөнгө анхных нь байгаагүй. Түүний өмнө ч яг ийм хэмжээний мөнгийг Салхитыг булаалдсан Хятадууд Монголд оруулж ирсэн. Тэд мөнгөө Салхитын ордын маргааныг шүүхээр шийдэгдэх явцад нэр бүхий шүүгч тэргүүтэй хууль хяналтынханд өгсөн байдаг. Иймээс Монгол улсын Ерөнхиийлөгч зарлиг гаргаж Салхитын ордын хэрэгт шийдвэр гаргасан 17 шүүгчийн бүрэн эрхийг 2019,06,26-ны өдөр түдгэлзүүлсэн.
АТГ-аас мөрдөн шалгасны эцэст эдгээр шүүгчдээс нэр бүхий 6 шүүгч Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал авсан нь хөдлөшгүй тогтоогдсон учраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

Энэ 6 шүүгч бол:

1.Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон

2.Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож

3.Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр

5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар

6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.

Эдгээр шүүгчдэд авлигын мөнгийг зуучилсан хүн нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа байсан бөгөөд тэрээр урьдчилан хорих төвд хоригдох үеэрээ амиа егүүтгэсэн билээ. Салхитын мөнгөний ордоос гадна өөр хэрэг шийдвэрлэхдээ авлигал авсан хэргээр талийгаач Л. Бямбаагийн хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар шалгагдаж байна.
Эдгээр 8 шүүгчээс өнөөдрийн байдлаар 2 нь гадаад руу "зугтаад" байна

17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарахтай өрсөөд /уг өдрийн орой / шүүгч С. Төмөрбат эхнэр, хүүхдүүдээ дагуулан Монголын хилээр гарч өнөөдөр АНУ-д амьдарч байна. Түүнийг Монголд албадан авчрах хугацаа дор хаяж нэг жил үргэлжилнэ.

Уг нь гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хэнд ч хилийн хорио тогтоох ёстой ч мөрдөн байцаах газарт 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шийдвэр очихоос өмнө тэрээр хилээр гарчээ.

Түүнээс гадна Салхитын мөнгөний ордын хэрэгт авлигал авсан хэргээр шалгагдаж байгаа 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-ыг эмчлүүлэх нэрээр зорьсон ч өнөөдрийг хүртэл ирсэнгүй. Түүнийг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүх зөвшөөрсөн байна.
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж үзвэл гэмт хэргийн улмаас шалгагдаж буй жирийн иргэн Солонгост эмчлүүлэх боллоо гэхэд дүүргийн шүүхээр ийм шийдвэр гаргуулж чадахгүй нь ойлгомжтой. Эндээс авлигачин шүүгчдээ адилхан авлигачин шүүгчид нь өмгөөлөөд гарах дүр зураг харагдаж байна. Ц.Амарсайханыг БНСУ-д явуулснаас болж авлига авсан нь тогтоогдчихоод байгаа 6 шүүгчийн асуудал прокурор дээр гацжээ. Одоо Ц.Амарсайханы хэргийг тусад нь салгаж,үлдсэн 5 шүүгчийн хэргийг шийдэх үү эсвэл түүнийг БНСУ-аас ирэхийг хүлээх үү гэдэг нь тодорхойгүй байна.
Шүүгчдийн авлигалын хэрэг илэрснээс мафи болтлоо цус ойртсон шүүгчид хөл толгойгоо олохгүй бужигнаж эхэлжээ.

Хамгийн аймшигтай нь авлигын хэргийг нь мөрдөн шалгаж тогтоож, прокурор яллах дүгнэлтээ гаргалаа гэхэд тэдний хань хамсаатан шүүгчид нь энэ хэргийн эцсийн шийдвэрийг гаргаж алх цохино. Шүүгч хээл хахуульд холбогдсон тохиолдолд 2-5 жилийн хорих ялтай. Үүнээс цааш шүүхэд “авлига үгүй” гэж хэлэхийн тулд шүүгчдийн авлигын хэргийг ил тод нээлттэйгээр шүүхийг шаардаж байна.
Авлигал авахаасаа ичээгүй тэдэнд одоо ард түмнээсээ ичих нүүр байхгүй ээ!!!
Авлигын хэргээр шалгагдаж байх явцдаа гадаад улсыг зорьсон 2 шүүгчийг танилцуулж байна.

Сэтгүүлч Б.Отгон 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
8
  • Aimshig 2019 оны 11 сарын 19 [69.14.92.140]

    Eh ornoosoo urvagchid

  • Зочин 2019 оны 11 сарын 19 [202.131.243.186]

    нэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилж авчирч шийтгэлийг нь хүлээлгэ шүүгч биш хулгайч нар байсан бн

  • иргэн 2019 оны 11 сарын 19 [43.228.131.77]

    ийм хүмүүсээ авчирч шалгаж шийтгэл авах ёстойг нь хүртээгээч. албан тушаал нь онц эрэлттэй биш болохоор ямар ч чимээгүй байх юмв энэ сэтгүүлч нар ийм юманд шуурч хэвлэл мэдээлэлдээ гаргаачээ. шудрага байяаа

  • Mongool 2019 оны 11 сарын 19 [39.116.103.154]

    Nugel ni nudeer ni gramaruud ve

  • o 2019 оны 11 сарын 20 [73.181.73.133]

    Ene nohor Americ t dalain ereg deer avsan hahuuliin mongoteigee ineegeed suuj bgaa daa

  • б 2019 оны 11 сарын 20 [202.70.34.98]

    Нүгэлээ дааж чадах болуу эх орны хэвлийтэй холбоотой ийм хэргийн үйлийн үрийг хэдэн үеэрээ дааж чадахгүй шдээ жоохон ухаантай бодолтой байх нь яав даа

  • xx 2019 оны 11 сарын 21 [93.103.84.72]

  • lm 2019 оны 11 сарын 21 [68.224.203.131]

    аяганы цохилтууд

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.