Консул гэх алба хамаатны хэн нэг эрх мэдэлтний хамаатны алба болохыг Ч.Хүрэлбаатар, Д.Оюунхорол нар баталлаа
5
2019/11/19

Ер нь ГХЯ-ны ажилчид болон консулууд  эрх мэдэлтэнгүүдийн хамаатан, садангуудаар дүүрсэн гэдгийг олон нийтээр шүүмжилдэг. Тэгвэл сая Засгийн газрын хаалттай хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томиллоо.

Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн ах Чимэдийн Ганболдыг томилуулжээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн нөхөр Г.Жаргалсайханыг Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар  томилуулаад байна.

Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан. Харин Г.Жаргалсайхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын дарга, түүнээс өмнө Гадаад харилцааны яамны гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. Үүний цаана мөн нэгэн тохироо, наймаа байж болзошгүй хэмээн хардах хүмүүс цөөнгүй байна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
5
  • o 2019 оны 11 сарын 20 [73.181.73.133]

    Uneheer oi gutmaar iim uchraas mongol uls hogjdoggyi yum

  • 1 2019 оны 11 сарын 20 [113.9.216.18]

    Taivan baitsgaa Uiliin ur gej bdag yum aa Mongol ulsiin mungiig idlee ard tumniig yaduu ulsgulun amidruulaad gantsaaraa jargaad tuilaad baij l bai Uiliin ur ni irnee harj l baitsgaa

  • Zochin 2019 оны 11 сарын 20 [202.9.44.57]

    Ene buzruudiig neg saihan setgeltei aluurchin alchdaggvin bh daa 76 bvgdig ni dvvjil ahij ogt songoj bolohgvi nowshnuud shv ard tvmen mineee

  • xx 2019 оны 11 сарын 21 [93.103.84.72]

  • lm 2019 оны 11 сарын 21 [68.224.203.131]

    бол тэд санаа зовдог

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.