Яг одоо Монгол бадарчин Амай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна
9
2019/11/19

Эх орны минь зоригт хөвгүүн, энэ цагийн Монгол бадарчин, профессор Амай /Ж.Золбаяр/ яг одоо бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орж байна. Манай улсын хамгийн ачаалалтай эмнэлгүүдийн нэг 1-р эмнэлгийн чадварлаг эмч нар Амайг минь тойрон амьдрал бэлэглэхээр хөдөлмөрлөж буй. Ижий, аавдаа "Зүгээр дээ, битгий санаа зов. Хүү нь удахгүй инээгээд л гараад ирнэ" хэмээн далласаар хагалгаанд орсон Амайтайгаа олон олон шинэ жил хамт угтахын төлөө залбирцгаая Монголчууд аа. Ажил, гэр, сургуулийн тэнхим, хот, хөдөө, гадаад дотоод гээд хаа байгаа газраасаа Амайдаа амжилтыг ерөөн залбираарай. Та нарын минь нэгдсэн чин сэтгэлийн залбирлын эрчим Амайд минь амь нас, хурдан тэнхрэл, олон жил ус уух хувь заяа бэлэглэх нь дамжиггүй. Энэ л цэнхэрхэн дэлхийн 89 оронд үүргэвчээ үүрч очсон, эгэл жирийн багш хүний хөвгүүн Амай минь улс болгоны тэнгэрт алтан соёмбот далбаагаа шинэ цагт хамгийн анх зам гарган мандуулсан Монгол бадарчин билээ. Өвчинтэйгээ удаан тэмцэж, сэтгэлээр өчүүхэн ч унаагүй чиний чин зориг, хүнд өвчтэй ч ном ботиудаа үргэлжлүүлэн хийж, мянга мянган хүүхэд залуусын оюун санаанд хөрөнгө оруулалт хийсэн өдөр хоногуудынхаа үр дүн гарах нь дамжиггүй. Чи минь хөл дээрээ хурдан босч ирээрэй. Мөн Амайгийн аав, соён гэгээрүүлэгч, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-т 45 жил багшилсан, миний багш Ц.Жамбалсүрэн, Амайгийн ижий, монголын хамгийн мундаг эмэгтэйчүүдийн нэг Н.Оюунчимэг эгч хоёртоо баярлаад баршгүй. Сүүлийн жилүүдэд үрийнхээ төлөө л амьдарсан гайхамшигт ижий, аав нар билээ. Багшилсан цалин бүрээ хүүгийнхээ араас шууданд хийж байсан агуу аав, үрээ мөрөөдөлд нь хүргэхээр зориг шулуудсан гайхамшигт ээж...Энэ хагалгаа төлөвлөгөөт биш гэнэтийн байсан учраас мөнгө төгрөг ч сайн бэлдэж чадаагүй байсан даа та хэд минь. Ямартаа ч 20 гаруй сая төгрөг болдог сурагтай. Үүнийг нь Амайг хайрладаг бүх хүнд нуулгүй дамжуулья. Мөнх тэнгэр ивээг...

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
9
  • Иргэн 2019 оны 11 сарын 19 [75.27.63.109]

    Хагалгаа амжилттай болоосой гэж залибарий!!

  • b 2019 оны 11 сарын 20 [66.181.168.8]

    boloh baihaa, emch nartaa itgeye

  • Иргэн 2019 оны 11 сарын 20 [103.229.122.41]

    Хагалгаа Амжилттай болоод хурдан эдгээд ээждээ тэврүүлээрэй. Аавдаа үнэрлүүлээрэй.

  • xx 2019 оны 11 сарын 21 [93.103.84.72]

  • lm 2019 оны 11 сарын 21 [68.224.203.131]

    хамгийн сайн сайхныг хүсье

  • Z 2019 оны 11 сарын 22 [192.82.77.152]

    Amai hurdan tenherch hul dre bosno gdgt itgeltei bn.

  • hurdan edgeerei 2019 оны 11 сарын 24 [59.12.208.215]

    Soen gegeeruulegch Amai maani hurdan edgenee.Chinii unench fen egch ni bna shuu.Minii duugiin dotor ene delhii ter chigeeree bodit uneneeree bagtaj bgaa .Ene buhnee haranhuid tuursun Mongolchuuddaa sain tanuilj uurchiluh zorigtoi mundag zaluu shuu.Hurdan edgeerei.

  • Zochin 2019 оны 11 сарын 24 [202.126.89.24]

    Hagalgaa amjilttai boloosoi

  • Zochin 2019 оны 11 сарын 24 [213.127.117.74]

    Uudrug uzeltei zorigtoi zaluu bnlee ,edgenee Amjilt husiy .

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.