Д.Хаянхярваа: Оюунтолгойн гэрээ бол Монголчууд анх удаа дэлхийн хэмжээний том “акулууд”-тай хийсэн гэрээ
15
2019/11/19

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай НДШ-ийн нэмэгдэлд тавих Ерөнхийлөгчийн хориг болон МАН-ын бүлгээр хаалттай хэлэлцсэн Оюутолгойн гэрээнд үнэлэлт өгөх ажлын хэсгийн дүгнэлтийн талаар ярилцлаа. 

-НДШ-ийн хоёр хувийн нэмэгдэлд Ерөнхийлөгч хориг тавина гэлээ. Өмнө нь батлагдан үе шаттай хэрэгжиж байгаа хуульд одоо хориг тавих боломж байгаа юу. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бид эхлээд 2016 оныг эргэн санах хэрэгтэй байх. Монголын Эдийн засаг хасах руу орчихсон. ОУВС-гийн хөтөлбөрийг авахгүй бол Монгол Улс төлбөрийн чадваргүй орон гэж дэлхийд зарлагдах хэмжээнд хүрчихэн цаг үе байсан. Ингэж урьдахаа сөхөж ярьмааргүй байгаа ч энэ удаад яах аргагүй болчихоод байна. Ингээд бид ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах гэж бүтэн жил гаруйн хугацаанд хэлэлцээр хийсэн. Хэлэлцээрийн үр дүнд Монголчуудад таалагдахгүй, хүнд хэцүү маш олон шаардлагыг тавьсан. Энэ үед Ж.Эрдэнэбатын Засгийн газар байсан бөгөөд Сангийн сайдаар Б.Чойжилсүрэн ажиллаж байсан. 

Засгийн газар чадлаараа зүтгэж байж ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдах боломжийг бүрдүүлсэн юм. Түүний нэг нь болох НДШ-ийг жил болгон 1-2 хувиар нэмэгдүүлэх тухай хууль 2017 онд батлагдсан. 

2017 онд батлагдсан хуулийг үндэслэж Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх төсөв УИХ-аар батлагдлаа. 2017 онд батлагдаад хэрэгжээд явж байгаа хуульд хориг тавьж болдог юм уу үгүй юу гэдгийг хуульчид хэлэх байх. Би хуульч биш. 

Хэрэв энэ хуульд хориг тавиад, УИХ хүлээж авна гэвэл ОУВС-гийн хөтөлбөртэйгээ л эргэж ярих хэрэгтэй болно. Яагаад гэвэл бид ОУВС-тай олон асуудал дээр ярьж, тохиролцсон. Гэтэл бид НДШ-ээ нэмэгдүүлэхгүй гэвэл ОУ-ын байгууллагын өмнө хүлээсэн үүрэг маань юу болж таарах уу. Дээр нь бидэнд итгэх итгэл гадна талдаа суларчихаад байгаа энэ үед улам нэрмээс болох юм биш байгаа гэж харж байна. 

-НДШ нэмэгдэх асуудалд Ерөнхийлөгч хориг тавих гэж байгаа нь олон нийтийн талархлыг хүлээж байгаа. Түүнийг дэмжсэн хөдөлгөөн ч сошиалд өрнөөд эхэлсэн байна? 

-Монгол Улсын Ерөнхийлөгч массад таалагдах гэж, улс төр харж шийдвэр гаргадаггүй байх гэж чин сэтгэлээсээ итгэж байна. Ерөнхийлөгч улсынхаа эрх ашгийн төлөө дуугардаг, шийдвэр гаргадаг хүн байх ёстой. 

НДШ нэмэгдэх гэж байгаа нь нийгэмд таалагдахгүй байгаа. Гэвч хатуу ч гэсэн үнэнийг хэлэх ёстой. НДШ-ийг нэмэгдүүлэхгүй гэвэл ОУВС-тай нүүр тулах хэрэгтэй болно. ОУВС-гийн хөтөлбөр зогсоод Саарлаас хар жагсаалт руу орох нөхцөл бүрдвэл юун нийгмийн даатгал манатай л болох байх. Тэртэй тэргүй ирэх онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн сүүлчийн жил. 

Нэг үеэ бодвол эдийн засаг долоон хувийн өсөлттэй байна. Энэ хэвээр байвал ирэх онд ОУВС-гийн хөтөлбөр зогссоны дараа УИХ өөрөө шийдээд ард түмний нуруун дээр ирж байгаа НДШ-тэй холбоотой заалтаа өөрчлөх боломж байгаа. 

-МАН-ын бүлэг өчигдөр хаалттай хуралдаж, УИХ-аас томилогдсон Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Энэ асуудалд бүлгээс ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэсэн үг үү? 

-Оюутолгойн гэрээг сайн, муу болсон гэсэн маргаан 10-аад жил үргэлжилж байна. Би хувьдаа анх батлагдсан гэрээг дүгнэж, шүүж ярьдаггүй. Яагаад гэвэл энэ бол Монголчууд анх удаа дэлхийн хэмжээний том “акулууд”-тай хийсэн гэрээ. Харин гэрээнд ямар алдаа гаргав, юун дээр хожив, цаашид ийм том гэрээ байгуулахдаа юунд анхаарах вэ гэдэг дээр бид сургамж авах ёстой. 

Хоёрдугаарт, Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой асуудал байгаа бол бид дэлхий нийтийн хэлээр ярих ёстой. Ширээний ард сууж, харилцан шаардлага тавьж сайжруулах чиглэлд л явах ёстой. 

Ажлын хэсгийнхний оруулж ирсэн дүгнэлтэд алдаа оноог нь гаргаад, засаж залруулах ёстой зүйлийг ил болгосон нь сайшаалтай хэрэг. Ганцхүү Оюутолгойн гэрээг зогсоох хүртэл арга хэмжээ авах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй. 

-Ажлын хэсгийн дүгнэлт ерөнхийдөө тийм агуулгатай гэж ойлгосон? 

-Тийм. Дүгнэлт дээр зогсоох хүртэл арга хэмжээ авч болно гэсэн байгаа. Монголын эдийн засагт Оюутолгойн оруулж байгаа байр суурь, хувь нэмэр ямар байгаа билээ гэдгийг ард түмэн эрх биш гадарлаж байгаа байх. 

Гэрээг зогсоовол Монголын эдийн засаг багаар бодоход 20-25 хувиар агшина. Тэр агшилтыг бид тэсэх үү. Тиймээс энэ асуудлыг хэлэлцээний шугамаар, хуулийн хүрээнд л шийдэх ёстой. Харин ажлын хэсгийнхний гаргасан засаж, залруулах ёстой зүйл дээр нэг бүрчлэн Оюутолгойнхонтой ярилцах шаардлага бий. 

Бид том утгаар нь эдийн засгаа харах ёстой. Үүн дээр голлох байр суурийг Засгийн газар гаргах хэрэгтэй. Засгийн газар энэ гэрээг засаж залруулъя гэж байгаа бол тогтоолоо гарга. Харин зогсоох тухай асуудлыг шийднэ гэж байгаа бол зарлах хэрэгтэй. 

Гэхдээ Оюутолгойнхонтой эрх биш хэл амаа ололцоод гэрээгээ сайжруулаад явах боломж Засгийн газарт байгаа байх гэж бодож байна.  

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
15
  • Suh 2019 оны 11 сарын 19 [139.5.217.136]

    Ene pizdaag zodhiinson

  • Moogii 2019 оны 11 сарын 19 [122.201.24.67]

    Ene odoo uheh ch ymuu esvel hund aluulaasai erleg ch tooj tosoj awahgui bhadaa

  • тт 2019 оны 11 сарын 19 [202.126.88.217]

    .луйвар ш д

  • aida 2019 оны 11 сарын 19 [112.72.12.8]

    Muu lalar ene sedev chmd tomdono

  • tsogoo 2019 оны 11 сарын 19 [202.126.88.156]

    iim uiwaagui bertegchin eriin muu hunii shaariig yagaad turiin alband huregwee bugs uhaach ashig haigch ni nudend il haragdaad baih yum mongol ulsiin esreg bodoltoi hun yum ene hulgailj olson heden mungu hurungduu irdejee chi muu yum modon ulaatai gej medene dee chi odoohon taanuusiin hereg ilerhiig chi muu sanaagaaraa medjil baih estoi EH ORNOOSOO URWAN terselj byugaa medej baigaa biz mongol humuus odoohondoo l huchim muhis bna mudhun helehee helej hiihee hiinee uwug deedsiin buyn bii shuu nusgai mini

  • NUUR UNSHIGCH 2019 оны 11 сарын 20 [59.12.208.215]

    Ene hunii nuur tsarainii bgaa bdal uuriiguu hen be gedegiig tod haruulah yum.Za nuur unshiaad uzie l dee.Nud ni togtvorgui --yamar ch ued hen ashigtai tald urvaj sharvah baidaltai.Tsarai nuurnii huviral ni ----har amia hicheesen ,us honzon sanamtgai iim bdal unshigdaj bna daa.Ter tusam turiin alba tomdoh hun bna.

  • ЗОЧИН 2019 оны 11 сарын 20 [202.9.43.94]

    Энэ тэнэг улс орон нь үндсээрээ сүйрэх гэж байсан ч Риотинтог толгой дээрээ тавиад мөргөх юм байна. Одоо УИХ-д суугаад залхсан л баймаар дахиад бүр сонгохгүй талаас нь тэр сонгогч нар нь одоо бодож болимоор юм. Ямар ч үр нөлөөгүй нөхөр. Тэгээд бас акуул макуул гэж солиорно тэр нь энэнд л акул юм байгаа биз зайлуул.

  • Ээгии 2019 оны 11 сарын 20 [66.181.161.57]

    Энэ лалрыг хэмх нүдэхсэн таарвал

  • xx 2019 оны 11 сарын 21 [93.103.84.72]

  • Hi 2019 оны 11 сарын 21 [49.0.218.181]

    Ene ih sonin nuur tsaraitai, tsaanaal muuhai hun shuu. Muuhai zirgiin yuunch tomorrow tavdag ymb Dee,,,

  • Altan 2019 оны 11 сарын 21 [202.126.89.97]

    Gurawxan say xvniig tejeexed yamar ch olon ulsiin baiguullaga ene ter xereggvi.75 xoldvv jaaxan setgel gargachixwal bolood l yawchixna. Chadaxgvi bolzaigaa tawij og.malnuud aa.

  • lm 2019 оны 11 сарын 21 [68.224.203.131]

    маш сэжигтэй байна

  • ochinzz 2019 оны 11 сарын 23 [202.21.118.138]

    OUYTOLGOI shig heregtei uildver Mongold baihgui shuu.Huuj yvuulbal barag turj uhne uhne shuu

  • mahchin 2019 оны 11 сарын 24 [103.229.122.250]

    tegeed yaagaaw muu malaa ter akulnuuddaa zugeer zaliguulchaa bizdee uls eh ornooroo muu golog dalaid awaachaad mahchin zagasruu shidchih ymsan

  • Ugee heleh heregtei 2019 оны 11 сарын 24 [98.247.88.7]

    Goy zuw fantastic

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.