ДЦС-2 ТӨХК-ийн захирал С.Бямбаахүүд яллах дүгнэлт үйлджээ
1
2019/12/05

“ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргийг шалгаж дуусган, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар АТГ-аас мэдээлж байсан. Уг нь тэдний шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн даваа гарагт товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон тул шүүх хурлын товыг тун удахгүй дахин зарлах аж.

Хэргийг сануулбал, “ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү албан тушаалаа урвуулан ашиглаж, тус компанийн агуулахад байсан, санхүүгийн бүртгэлд оруулаагүй 24.5 тонн мазутыг “Цагаан давс” ХХК-ийн захирал Д.Баатар нар 24.2 сая гаруй төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, мөнгийг нь хувьдаа завшсан гэж үзэж, прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2019 оны 12 сарын 05 [212.235.150.5]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.