“АНХДАГЧ” АХ НАР
14
2019/12/07

“Люмино” хамтлаг 30-40 насныхны он жилүүдийн тэртээд үлдсэн өсвөр, залуу насны гэгээн сайхан дурасмжуудтай эрхгүй холбогдоно. Төдийгөөс өдийг хүртэл тус хамтлагийн нэрийн хуудас болсон хэн бүхний мэдэх “Намайг дагаад цэнгэ” дуу нь Хид хоп дуунууд дундаа ардын дуу шиг болтлоо ард түмний сэтгэлд хүрчээ. “МОНГОЛЫН 100 ШИЛДЭГ ДУУ”-НД ХИП ХОП ГАНЦХАН ДУУ ОРСОН НЬ ЛЮМИНО ХАМТЛАГИЙН “НАМАЙГ ДАГААД ЦЭНГЭ”. Ийн шилдэг дууны жагсаалтад орсон анхдагчаас гадна Монголдоо +18 сэдэвтэй клипийг цацсан анхны хамтлаг. Тухайн үед тэд цаг үеэ маш сайн мэдэрч,  цэнхэр дэлгэцээр зориглон  +18 ангилалд багтах клип цацсан нь хот хөдөөгүй шуугиан тарьж байв. Ёстой л эрэлт ихтэй барааг ард түмэндээ үйлдвэрлэх лугаа адил. Гэвч тухайн үедээ  “Намайг дагаа цэнгэ” дуу цацагдахад зарим нь нүүрээ нуух, пүү паа гэхээс эхлээд дотороо дур байв ч гаднаа ичингүйрэх байдал үзүүлэх хүмүүс олон байсан ч он цагийн аясаар нэг мэдэхнээ л тус уран бүтээлийг сонсоогүй, үзээгүй хүн нэгээхэн ч үгүй болж, анхны хит хип хоп дуу болсон түүхтэй. Одоо ч караокед тус дуунаас дүүмэд залуус ч “Намайг дагаад цэнгэ” цэнгэ хэмээн цэнгэн хөгжилдөцгөөх. Тэгэхлээр тус дууг орчин үеийн Хип хоп ардын дуу гэхээс ч  өөр яахав...

Тус хамтлагийн бүрэлдхүүн MC Beatz буюу Д.Тэмүүжин, Skitzo буюу Д.Анхбаатар, Baji буюу Б.Батхишиг, DJ Zolo буюу Т.Золбаяр гэх эдгээр залуусын хичээл зүтгэл хөдөлмөрийг үе, үеийн төлөөллийн дүү нар нь тохой өргөн хүндлэнэ. Тэд ч тийн хүндлэл хүлээх эрхтэй. Монголын хипхопын анхны тоглолтыг хийж байсан, анхны цомгийг гаргаж байсан, Пентатоник наадмаас 4 удаа шагнал хүртэж байсан гээд тэдний хийж бүтээсэн зүйл арвин, гаргасан хит дуунууд олон. Бүхий л зүйлээрээ тэд анхдагчид. Lumino буюу "гэрэл" гэх үгийн бодит биелэл байж, Монголын хип хоп урлагийн замд хөгжлийн гэрэл болсон тэд цаашид ч үлгэр жишээ байсаар байх биз...Одоогоор тэд 100 хол давсан уран бүтээлтэй хэмээгддэг. Магадгүй энэ тоогоороо Монголын хамгийн олон уран бүтээлийн сантай хамтлаг болж ч мэдэх юм. Хэлэх үгтэй, хийсэн юмтай тус хамтлагийн ах нар манай папараццид ийн өртөж байв.  Хүндэтгэлтэйгээр уригдан тайз эзэгнэхээр ирж буй нь энэ.

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
14
  • kh 2019 оны 12 сарын 07 [98.247.88.7]

    Ter suuld hiisen Gonjinjoo gej duu bainaa. Teriig UB Comedygiin Bataa hiilgesen bui za. Corporate Hamar ahtaigaa, Has-iin Ganhuyag ahtaigaa niileed Ider-Od henruu shahah geed bitgii gorid! Za uursduu buhniig butee. Ardiin namiin ah nartaigaa niileed jiljingee kino clip bas bus Transgender hurtel yawuullaa yaraltai bolino uu zawaanuudaa aliishuu

  • Зочин 2019 оны 12 сарын 07 [202.179.31.66]

    Сэжгийн 3 амьтан

  • turaachee, 2019 оны 12 сарын 07 [46.193.0.25]

    buduun buduun jiremsen erchuud, end bgaa erchuud bugd tomoos tom guzeetei ymaa, hahahahhahaahahah

  • Иргэн 2019 оны 12 сарын 08 [75.27.63.109]

    Монгол залуучууд чинь яачихсан гэхээрээ ийм бүдүүн цодгор гэдэстэй юм бэ?

  • Ккккк 2019 оны 12 сарын 08 [202.9.46.56]

    ВААГ ВААГ ВААГ ВААГАА

  • Zaluu 2019 оны 12 сарын 08 [70.36.61.184]

    Buduun baihaaraa amidral sainii shinj gej boddog zaluus bololtoi

  • Bi 2019 оны 12 сарын 08 [202.126.89.163]

    Baasan guzeetei zaluus bn

  • fan 2019 оны 12 сарын 09 [202.21.107.121]

    mundag shuu.

  • noxoi 2019 оны 12 сарын 09 [107.181.177.133]

    iljignvvd l bna

  • 1 2019 оны 12 сарын 09 [49.0.137.164]

    nusaakuud

  • xx 2019 оны 12 сарын 10 [93.103.84.72]

  • Zochin 2019 оны 12 сарын 11 [192.82.77.152]

    Lumino mundag, mundag!!

  • zochin 2019 оны 12 сарын 12 [182.160.40.76]

    Ulgeriin baataruud hudlaa garuud

  • Orkuud vheesei tvi 2019 оны 12 сарын 12 [202.55.188.86]

    Mуу Oркууд үхээсэй түй.!!!END comment bichsen orkuudad zoriulav muusain orkuud vheesei

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.