ОРДОНД ОРООД ОГЦОМ БАЯЖСАН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГ ОЛСОН ОРЛОГОО НОТЛОЖ ЧАДАХГҮЙ ХУЙХАА МААЖИЖ СУУНА
13
2019/12/07

УИХ-ын сонгуулиар нэр дэвшиж буй эрхмүүд диваажинд амьдруулах нь холгүй амлалт өгдөг. Харамсалтай нь сонгууль болгоноор ингэж амласан гишүүдийн өөрсдийнх нь амьдрал дээшилж, энгийн иргэдийнх эсрэг тийшээгээ явсаар байгаа. Өмнөх сонгуулиар нэг талхыг хувааж авдаг байсан бол өнөөдөр бүтэн талхыг дөрөв хувааж авдаг болсон дүр зургийг захын гэр хорооллын аль ч дэлгүүрээс харж болох билээ. Жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй жирийн үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгийг замаас нь хусч, тэрбум тэрбумаар нь идсэн төрийн түшээдээс өнөөдөр хуулийн хариуцлага хүлээсэн хүн нэг ч алга. Төрийн толгойд гарсан гишүүд төрөл арилжиж, өөрийн ар гэр, аж амьдралаа өөд нь татаад зогсохгүй ах дүү, амраг садныхаа түрийвчийг түнтийлгэх ажлыг түлхүү хийдэг. Төрийн түшээгийн цалингаас өөр орлогогүй атлаа хөрөнгө нь хэдэн тэрбумаар нэмэгдээд явчихдаг нь хачирхалтай. Огцом баяжсан гишүүд олсон орлогоо нотолж чадахгүй мэдэн будилж явааг харахад өрөвдмөөр ч юм шиг. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд 2016 оны сонгуулиар ёстой сохор аз нь гийж, гишүүний мандаттай болсон нэгэн. Тэрбээр гишүүн болохоосоо өмнө насаараа хэвлэл мэдээллийн байгууллагад ажил­ласан, жирийн нэгэн сэтгүүлч байв. Гишүүн болохынхоо өмнөх жил буюу 2015 онд жилийн ердөө 14 сая төгрөгийн орлоготой байж. Сардаа сая гаруй төгрөгийн цалин авдаг жирийн л нэг сэтгүүлчийн жилийн хөлс. Харин 2016 онд УИХ-ын гишүүн болонгуутаа жилийн 156 сая төгрөгийн орлого олж, огцом баяжжээ. Энэ нь хэл ам дагуулсан тэрээр, дараа жил нь буюу 2017 онд ХОМ-доо их даруухнаар буюу 22 сая төгрөгийн жилийн орлоготой гэж мэдүүлсэн байгаа юм. Яагаад гэнэт өсч, яагаад гэнэт буурснаа тэрээр огт тайлбарлаагүй. 870 сая төгрөгийн хоёр байртай. Suzuki-Grand Vitara, BMW-528 маркийн 128 сая төгрөгийн өртөг бүхий хоёр машинтай. Бараг нэг га газартай ч үүнийгээ үнэлээгүй ийм л их тасархай баяжжээ. Хамгийн хачирхалтай нь 251 сая төгрөгийн хадгаламжтай хэрнээ 220 сая төгрөгийн зээл авсан байх юм. Хангалттай хэмжээний мөнгө хадгаламжиндаа хийчихсэн хэрнээ нэмж зээл авдаг тэнэг хүн энэ хорвоо дээр байхгүй. Тэгэхээр энэ зээл гэсэн нэрийн цаана эргэлдэж буй энэ их мөнгийг шалгахад гэмгүй. Түүгээр ч зогсохгүй М.Оюунчимэгийг гишүүн болсноос хойш гэр бүлийнх нь орлого суга өссөн нь хачирхалтай. Гэр бүлийн гишүүд нь 2015 онд 30 сая төгрөг, 2016 онд 70 сая төгрөг, 2017 онд 357 сая төгрөг, 2018 онд 461 сая төгрөгийн орлого олсон байна. Нэг үгээр эрхэм гишүүний гэр бүл өнгөрсөн дөрвөн жилийн дотор орлогоо 15 дахин нэмэгдүүлж чадсан байгаа нь яах аргагүй анхаарал татаж байна. Уг нь сүүлийн энэ хэдэн жилүүдэд эдийн засаг хямарч, бизнесийн салбарынхан ашиг орлого олохоосоо илүүтэй энэ хямралыг эрсдэл багатайхан шиг давж гарахын тулд бүсээ чангалж, биеэ чагнаж яваа. Зарим жижиг бизнесүүд аль хэдийнэ үүд хаалгаа барьж, ажилгүйчүүдийн эгнээнд ороод байгаа билээ. Гэтэл ямар бизнес эрхлэхээрээ ингэж хэдэн зуун саяар орлого нь нэмэгдчихдэг нь үнэхээр гайхмаар. Тэр тусмаа эхнэр нь гишүүн болсны дараагаас эхлэн хөрөнгө орлого нь тасралтгүй огцом дээшилж байгаа нь бүр гайхалтай. Ашиг орлого нь арвин ихээр нэмэгдэж буй тэрээр ахан дүүсээ ч өөд нь татахаа мартаагүй. Насаараа кондуктор хийсэн эгчээ төрийн албанд хурган дарга болгосон нь илэрсэн ч өнөө хэр тэрээр энэ талаар ам нээдэггүй. Мэдлэг, чадвараараа шалгараад орсон бол яая гэхсэн. Гэтэл ямар ч боловсролгүй эгчийгээ дүүргийн хурган даргын албан тушаалд томилуулж дөнгөсөн тэрээр өнөө хэр огцом баяжсан орлогынхоо талаар УИХ-ын Ёс зүйн дэд хороонд тайлагнаж чадахгүй тойрч зугтааж явна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
13
  • Xx 2019 оны 12 сарын 07 [213.162.72.227]

    сонирхолтой

  • Hulgai zohihgui 2019 оны 12 сарын 07 [49.0.218.181]

    Baliar avgai,,,

  • Зочин 2019 оны 12 сарын 07 [202.9.40.23]

    bolomjiin gishvvn bilegt azzaya munxtsetseg nariin derged dajgvi dawgvi shv

  • Zochin 2019 оны 12 сарын 07 [192.82.67.100]

    Muuhai hvn

  • Иргэн 2019 оны 12 сарын 08 [192.82.69.93]

    Муухай хүн. Хэн байснаа санах өдөр ирэх л биз

  • Zochin 2019 оны 12 сарын 08 [192.82.77.152]

    Yostoi muuhai avgai.

  • Үсээ самнадаггүй , дандаа арзгар арзайсан үст. 2019 оны 12 сарын 08 [202.9.40.86]

    м

  • рр 2019 оны 12 сарын 08 [202.9.40.86]

    Үс гэзэг нь ширэлдчихсэн ТВ-ээр гарахаар арзайгаад арай арчаагүй гэнэт баяжигч үү

  • Asya 2019 оны 12 сарын 09 [103.229.122.41]

    Ene tv- n avgaig ireh jil arai songohgui blgui de. Iim huviin amidralaa uud ni tatah gej turd shurgalagchdiig l songoj bolohgui. Ed chin batalj bga huulia yun huuli yamar uchirtaig ch barag medehgui, medhiig ch husehgui oilgoh ch gui. Tolgoid ni amin huviin ashig sonirhol, hurdan, hyalbar mongojih uur yum bhgui l bh

  • Zochin 2019 оны 12 сарын 09 [67.180.142.181]

    2020 oni soguuliar ene setguulchid, bukhchuud deer ni olon jil idej uuj khanadaggui khugshin gishuud deer ni odoo bgaa 76 dakhin songokhgui baikhiig urailj bna

  • Zero 2019 оны 12 сарын 10 [202.9.40.73]

    Arhichin awgai da arhinii monggvi zandaagaar daalgaj uugaad bsiin gishvvn boloh gd bj l de

  • xx 2019 оны 12 сарын 10 [93.103.84.72]

  • shudraga 2019 оны 12 сарын 19 [103.229.121.254]

    omhii avgai sejgiin novsh uneneree baildaa

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.