Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласны хураамжийг нэмэх асуудлыг эргэн харахыг үүрэг болголоо
4
2019/12/09

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас автозам ашигласны хураамжийг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханыг дуудаж уулзав.

Олон нийтийн эрх ашгийг хөндсөн ямар нэг асуудлаар шийдвэр гаргуулахдаа иргэдийн санал бодлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд хэлэв. Тухайлбал автозам ашигласны хураамжийг нэмсэнтэй холбогдуулан энэ талаар НИТХ-д дахин асуудал оруулж хэлэлцүүлэхийг чиглэл болголоо.

Энэ дагуу тооцоо, судалгаагаа дахин нягталж, хуулийн хугацаанд нь НИТХ-д хандана гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • Xx 2019 оны 12 сарын 09 [213.162.72.170]

    сонирхолтой

  • Зочин 2019 оны 12 сарын 09 [202.21.127.165]

    Ямар ч тооцоо судалгаа байхгүй, бас машиныг хагас цахилгаан, бензин хөдөлгүүртэйй, дизель хөдөлггрээр нь ч ялаатай авч үззэгүй. Эрх мэдэлдээ хэт ташуурсан шийдвэр байлаа.Хотын яг аль замыг дараа жил засварлах гэж байгаа болоод түүнд нь хэдэн төгрөгний санхүүжилт хэрэгтэй вэ гэх мэт ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй шийдвэр гэхээсээ илүү мангар Пацааны дарганцар царайг ил гаргасан шийдвэр байсан даа.

  • Zochin 2019 оны 12 сарын 10 [202.9.40.73]

    Odo ard irged minee bidnii omnoos hiin hooloig tawiulah geree heleltseer hiilee muu hamgaalwal OXy tsergee oruulna gj bna daraa teriig dalimduulj yu boloh ayultai we.ene hvn vneheer shudraga hvnvv shudarga hvnii bag zvvcheed bnu.tungaan hartsgaay

  • xx 2019 оны 12 сарын 10 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.