“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат хүнсний ногооны салбараас гарч байгаагаа сошиал орчинд зарлалаа
1
2019/12/09

“Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат хүнсний ногооны салбараас гарч байгаагаа сошиал орчинд зарлалаа. "Хүнсний ногооны зах зээлд алдагдал хүлээж, цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо" гэж албан ёсны мэдэгдэлдээ дурджээ.

Тус компани 2019 оны есдүгээр сарын 25-ны байдлаар 400 орчим га талбайд зургаан төрлийн хүнсний ногоо, гурван төрлийн хулуу тариалж, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 260 га талбайгаас 65 хувьтай ургац хураасан гэж мэдээлж байсан юм.  

“Гацуурт” ХХК нь 2007 оноос хойш хүнсний ногооны үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн байна.Улмаар 2015 оноос эхлэн нэрийн дэлгүүр нээн, борлуулалтын сувгаа нэмэгдүүлж, Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 3000 худалдааны цэгээр борлуулжээ.мТус компани нийт 454 га талбайд, 25 нэр төрлөөр, 150 сортын төмс, хүнсний ногоо тариалдаг гэж цахим хуудастаа дурдсан байна.
 

Chinbat Lkhagva@lchinbat

Гацуурт компани хүнсний ногооны салбараас гарахаар шийдлээ.

View image on Twitter

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2019 оны 12 сарын 10 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.