Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлахдаа тохиролцсон У.Хүрэлсүхийн ажлыг үгүйсгэжээ
11
2019/12/09

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт ОХУ-д хийсэн төрийн айлчлалынхаа үеэр ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг Монголын газар нутгаар дамжуулах тухай саналаа тавьсныг хойд хөршийн төр, засгийн тэргүүнүүд нааштайгаар хүлээн авлаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны үдэш Улаанбаатарынхаар 21.00 цагт Сочи хотод ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд А.В.Гордеев тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзалт хийсний дараа Ерөнхийлөгч В.В.Путин, “Газпром”-ын тэргүүн А.Б.Миллер нарын хүмүүстэй байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлаар албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр байгалийн хий дамжуулах хоолой байгуулах асуудлаарх Санамж бичигт Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын талаас “Газпром”-ын тэргүүн А.Б.Миллер нар гарын үсэг зурсан тухай албан ёсоор мэдээлсэн билээ.

Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж арванхоёрдугаар сарын 6-ны үдэш “Хоёр тал оролцоод хийчихэж болох төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй”, - Энэ асуудлыг яахаа өөрсдөө мэд гэвэл “Манайхгүйгээр танайх энд юу ч шийдэхгүй” гэж, Урд хөршөөсөө асуу гэвэл хоёр хөрш маань уг асуудлыг явуулахгүй байхаар тохирчээ гэж ойлгоход илүүдэхгүй” буюу энэ асуудал огт хэрэгжихгүй гэсэн утга агуулгаар өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.



Хоёр хөршийг холбосон байгалийн хий дамжуулах хоолойг манай улсын газар нутгаар дамжуулах тавибал Монгол Улс татвар авна, мөн хий авч хэрэглэх боломж бүрдэнэ гээд Монгол Улсад эдийн засаг, хөгжилд бүх талын ач холбогдолтой болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө онцолсон билээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
11
  • Irgen 2019 оны 12 сарын 09 [66.181.161.13]

    Ene muu huzuugui hulgaich hunii hiisen ymiig bitgii uguisgeed bai uls ornoo hudaldaj ideed suiruulchiheed yu gd bgan shorondoi orvol taarna hukgaich ichdeegui hun yaj uran zutag er ni buh.zuiliig hulgai hiij chaddag bn

  • иргэн 2019 оны 12 сарын 09 [103.212.119.215]

    бүү хуц новш

  • b 2019 оны 12 сарын 09 [98.247.88.7]

    mundag hun shuu

  • ppp 2019 оны 12 сарын 09 [139.5.216.218]

    Элбэгээгийн 8н жил хийж чадаагүйг Хүрэлсүх харин ч хийж байгаа юм бишүү Битгий атаарх Элбэгдорж гуай

  • зочин 2019 оны 12 сарын 09 [192.82.72.202]

    Элбэгдорж ОХУ-д нэр хүндгүй нэгэн шүү дээ. Шанхайн хамтын ажиллагаанд элсэхгүй нохойн зантай. Худал дүртэй хүн гэдэг нь орсуудад ойлгогдсон. Өөрийгөө рекладахаас цаашгүй хүн шүү.

  • xx 2019 оны 12 сарын 10 [93.103.84.72]

  • х 2019 оны 12 сарын 10 [103.80.211.104]

    Энэ тарвага үхээгүй л байгаа юм ууу

  • зочин 2019 оны 12 сарын 10 [49.0.147.33]

    монголын төлөө үг унагаж чадахгүй л юм даа.найман жил биднээр тоглосон уу.одоо гучин жилийн ой болж байна.зориг агсны хэргийг л амжилттай мухарласан л даа

  • иргэн 2019 оны 12 сарын 10 [103.229.120.152]

    хэний өөдөөс хошгироод бгаа тарвага вэ?

  • иргэн 2019 оны 12 сарын 10 [202.21.118.250]

    Монголын шүүх засаглал энэ хүнийг бариагүй юм уу. ямар учиртай юм бол доо. өөр хүн байсан бол аль хэзээ цаазаар авхуулсан байгаа даа.

  • Иргэн 2019 оны 12 сарын 10 [192.82.69.93]

    Эх орондоо ирээд үнэн зөвөө ялгуулчихаж чадахгүй байж юун илүү үгтэй хүн бэ. Ам шигээ бай л даа эрхэм экс гуай. Хүрэлсүхийг дэмжиж байгаа шүү

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.