“Төрийн банк”-ны захирал асан Д.Баярсайханы төрд ажиллах эрхийг нь хасаж, хорих ял оноожээ
2
2019/12/10

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.

Мөн Төрийн банкны захирлууд болох Б.Цэндсүрэнд 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 5 жилийн хугацаагаар хассан, Г.Тогтохбаатарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, Л.Чинбатыг 10.000.000 төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Д.Ганбаатарыг 10.000.000 төгрөгөөр торгож, Нийтийн албан тушаал эрхлэх эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, М.Болортуяаг 120.000.000 төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял тус тус оноожээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • xx 2019 оны 12 сарын 10 [212.235.150.1]

  • zochin 2019 оны 12 сарын 12 [66.181.186.202]

    Ял нь хөнгөдсөн юм бишүү, Жирийн иргэнд 10 жил өгөх байлгүй. Дүндээ жанцан гуай хаалгаджээ дээ.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.