Жүжигчин, багш Г.Дөлгөөн-Аюуш загварынхнаас илүү гарахаас биш дутахгүй
6
2019/12/10

Урлаг спортын хөдөлмөрч залуусын төлөөлөл УДЭТ-ын залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюушийг МҮОНТ-ийн “Амьдрал чиний төлөө” киноны дэслэгчийн дүрээр уншигчид андахгүй мэднэ. Тус олон ангит киноноос хойш “А артист” уран бүтээлийн нэгдлийн “Эх орон дуудаж байна”, “U” фильмийн “Single ladies-2” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээл, “Нора”, “Чөлөөт хос”, “Бүүвэй”, “Ромео Жульетта” зэрэг жүжгийн дүрээр нь эчнээ мэднэ.

Мөн ээжийнхээ үүсгэн байгуулсан  “Chance” кастингийн агентлагт уран бүтээлийн ажлын хажуугаар жүжиглэх ур чадварын багшаар ажилладаг. Түүний ээж нь уралгийнхны дунд Нараа багш хэмээн алдаршасан, олонд хүнлэгдсэн мөн л урлагийн хүн. Одоогийн олны танил хөтлөгч, жүжигчдийн нэлээд хувь нь Г.Дөлгөөн-Аюушийн ээж Нараа багшийн гараар дамжсан байдаг юм билээ. Ер нь Г.Дөлгөөн-Аюуш нь төрөл бүрийн авьяастай. Жүжигчнээс гадна бодибилдингийн муугүй тамирчин, дуучин, загвар өмсөгч гээд хөвөрнө.

Тэрээр одоогоос нэлээд хэд хоногийн өмнө нэгэн загварын шоунд оролцож тайзнаа алхажээ. Тэр мэргэжлийн загвар өмсөгчдөөс илүү гарна уу гэхээс биш үл дутах ажээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • оооо 2019 оны 12 сарын 10 [66.181.161.53]

    2 дахь зураг дээр гутал нь яасан сонин харагдаж бнаа

  • Зочин 2019 оны 12 сарын 10 [202.131.248.250]

    САЙХАН ЗАЛУУ БАЙНА,амжилт хүсье!

  • зочин 2019 оны 12 сарын 10 [202.179.24.207]

    авьяаслаг, сайхан залуу. Бас онгироо биш даруухан ямар нэг сөрөг мэдээлэл гардаггүй сүрхий зөв залуу санагддаг. Сүүлийн үед яагаад чимээгүй байна, ийм сайхан материалтай залууг кино жүжиг гээд л урилга тасардаггүй байх бодож бна. Хошин шогийн болон фантастикийн хэдэн нэг загварын залуус л гарч харагдахийн. Амжилт хүсье

  • зочин 2019 оны 12 сарын 10 [66.181.165.212]

    өөрөө жүжиглэж чаддаггүй байж яаж жүжиглэх ур чадварын багшаар ажилладаг байна аа

  • Баярсайхан 2019 оны 12 сарын 10 [103.57.92.111]

    Сайхан залуу,

  • xx 2019 оны 12 сарын 10 [212.235.150.1]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.