Эрэмгий төрхт Эби энгэсэг гоо бүсгүйчүүдтэй тайзнаа...
3
2019/12/10

Энэ жил уран бүтээлийн ололт, амжилт өндөртэй яваа уран бүтээлч бол найруулагч, жүжигчин Эби буюу Г.Эрдэнэбилэг яалт ч үгүй мөн. Учир нь Төрийн соёрхолт Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь" найраглалаас сэдэвлэн жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Хийморь” уран сайхны кино Оскарт нэр дэвших эрхээ авсан явж байгаа юм. Тодруулбал, “уг кино нь өмнө нь ХБНГУ-ын “Oldenburg filmfestival”аас “Spirit of cinema award” шагнал хүртэж, одоо “San Diego International Film Festival”-д амжилттай өрсөлдөж шилдэгт багтсан байгаа аж.

Ийн уран бүтээлийн ололт амжилт өндөртэй яваа эрэмгий дүртэй, шилдэг эрэгтэй жүжигчдийн нэг Г.Эрдэнэбилэг саявтар мэргэжлээ сольж, загварын шоунд загвар өмсөгчөөр оролцжээ. Ингэхдээ мэргэжил нэгт хэдэн залуусын хамт Монголын шилдэг модель бүсгүйчүүдтэй тайзнаа алхажээ. Түүнийг үзсэн хүмүүс Эбиг муугүй загвар өмсөгч болсон хэмээн ихэд ам сайтай байна лээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • Saihan haragdaj bn 2019 оны 12 сарын 10 [150.129.141.18]

    You

  • Xx 2019 оны 12 сарын 10 [213.162.72.170]

    сайн

  • xx 2019 оны 12 сарын 10 [212.235.150.1]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.