УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өчигдөр суллагджээ
1
2019/12/13

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шүүхээр хэлэлцэх үеэр хэдийгээр шүүх хурал нь хойшилсон ч, шүүхээс, шүүгчээс, өмгөөлөгчөөс гурвуулангаас татгалзсан гэх үндэслэлээр түүнийг анх аравдугаар сарын 21-нд 461-р анги руу аваачиж хорьсон билээ. Дараачийн хурлын товыг арваннэгдүгээр сарын 28 хүртэл хойшлуулсан байдаг. Товлосон цагтаа шүүх хурал болсон боловч З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорьсон. Түүнийг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, "Түрээсийн орон сууц” хөтөлбөрөөс улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт буруутгасан. Ингээд хоригдож байх хугацаанд төрсөн дүү нь нас барсан ч түүнийг гаргаагүй юм. Мөн батлан даалтад гарах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүлээж аваагүй билээ.

Харин УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ өнөөдөр суллагджээ. Энэ тухайгаа “Би нь эргээд ирлээ ккк. Санаа тавьсан нүүр номын найзууддаа баярлалаа. Би нь бууж өгөхгүй ээ” хэмээн бичиж жиргэжээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2019 оны 12 сарын 14 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.