Кёкүшюүзан Д.Батбаярыг Богд ууланд газар авахдаа хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж байна
17
2019/12/13

УИХ-ын гишүүн асан, Японы мэргэжлийн сүмод монгол залуусын анхдагч болж очсон, Гавьяат тамирчин Кёкүшюүзан Д.Батбаярыг гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалангийнх нь хамт хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр тэд өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцны хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгуулж буй аж.

Кёкүшюүзан Д.Батбаярын хамаарал бүхий хүмүүс буюу түүний төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, Д.Аззаяа нь “Ногоон хана” компаниараа Чулуутын аманд найман га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан юм байна. Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арваннэгдүгээр сарын тушаалууд, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө орон сууцны хорооллууд барьчихаад буй.

Ийнхүү авсан газраа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудыг бусдад шилжүүлсэн нь шалгалтаар тогтоогдож байгаа гэнэ. Тухайлбал, Ж.Жагиймаагийн нэр дээр байгуулсан “Ногоон шүр”, “Өлзийт голын эх” компанийг 2014 оны дөрөв, 2017 оны мөн сард найз, улсын заан Ч.Батзоригт шилжүүлсэн аж. Тэгвэл Гавьяат жүжигчин Т.Баясгалангийн нэр дээр байгуулсан “Зэсэн тал” болон Д.Аззаяагийн нэр дээрх “Ногоон хана” компанийг О.Пүрэв-Оч гэх хүнд өгсөн агаад тэр нь цаашаа УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбын нэр дээр шилжүүлэн 2017 оны тавдугаар сард улсын бүртгэлд бүртгүүлсэн байх юм. “Ногоон хана” ХХК-ийнхаа эрхийг шилжүүлэхдээ Богд уулын Чулуутын амны найман га газрынхаа хамт өгсөн бөгөөд оронд нь Сонгинохайрхан дүүрэгт барьсан байрных нь үйлчилгээний талбайгаас авчээ. Харин Богд уулын Ташгайн аманд авсан 21 га газраа заан Ч.Батзоригийн хамт Кёкүшюүзан Д.Батбаяр иргэн Б.Лхагвасүрэн гэдэг хүнд нэг га-г нь 150 сая төгрөгөөр тооцон гурван тэрбум гаруй төгрөгөөр үнэлэн бартераар өгсөн байна. Кёкүшюүзан Д.Батбаяр нарыг шалгах явцад энэ мэт баримт тодорхой болсныг эх сурвалжууд баталсан юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
17
  • irgeh 2019 оны 12 сарын 13 [59.13.5.70]

    Baliar shultai bolovsrolgui ,zavhai zaidan er ni muu muuahi tod jishee bolson hun.@shunaltai humuus duguigaa olj hanilsan.Ter ehner ni geed bgaag ni shambiigaad hezee yazaanii ajema durdee orj.Umssun ter banzal ni kkk

  • zochin 2019 оны 12 сарын 13 [49.98.143.21]

    ter olon shunal dotor huuli zursun zuil olon bdag bhaa ter avgai n yu ve emgen bolje fuck

  • Зочин 2019 оны 12 сарын 13 [202.21.108.169]

    САЙН ШАЛГАЖ ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ ХУУЛИЙН ДАГУУ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ШУНАЛТАЙ ХҮН ШУЛАХ АЖИЛЧИДДАА ЦАЛИН ӨГӨХГҮЙ БАЙХ ГЭЭД ОЛОН ОЛОН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ НОВШ

  • m 2019 оны 12 сарын 13 [66.181.161.10]

    уул нь насаараа идэх битгий хэл үр удмаараа идэх хөрөнгөтэй баймаар юм

  • Zochin 2019 оны 12 сарын 13 [73.176.171.37]

    Buteen baiguulalt hiij baigaa gej harj baigaa shuu.tsuuhun chi gelee mongolchuud tohilog oron suutsand orohk boltugai.tegeed ch yag bogd uuliin hamgaalalt bish huuchin huushiin ovoljoo baisan gazar bna leeshd.bizines hiij yavaa negenee buu daramtal.

  • Zochin 2019 оны 12 сарын 13 [73.176.171.37]

    Jinhene deerem chin darhkan tsaazat zaisand bolson doo.

  • Zochin 2019 оны 12 сарын 13 [73.176.171.37]

    Huushiin zoori ch gedeg baisan doo.

  • Sakuran bas stadardad niitseegui,,, 2019 оны 12 сарын 14 [49.0.218.181]

    Bas ter Sakura surguul n standardiin shaardlaga hangaagui, gerchilgeegui bsan. Ymar hulhi 2 novch vee,,,

  • yy 2019 оны 12 сарын 14 [93.103.84.72]

  • Zochin 2019 оны 12 сарын 14 [67.180.142.181]

    Ene 2 shunaltanguudiig sain shalgaj khurungiin khuraaj zokhikh shiitgeliig ni khuuliin daguu ug

  • Zochin 2019 оны 12 сарын 14 [66.181.161.85]

    Manaihan sain ajilaa hiideg bj bn da,,ymar ih shynal be,,iim ih gazar abj yadag bna,zarj mongo oloh l gdeg bh da,ih horongotei gj dyylddad bsan,,bas oshoo mongo heregtei l um bh da,,,

  • иргэн 2019 оны 12 сарын 15 [202.9.46.20]

    Шуналт хар Батбаяр гавьяа байхгүй гай тарьж явсан новш шүү,Бүх газрыг хурааж авах ёстой.дэндүү шунал шүү ,улаан луйварчин шүү мэдэцгээ.Хүний шаар хог новш шүү

  • Зочин 2019 оны 12 сарын 15 [64.119.18.47]

    МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ НОТОЙ ЛАЛАР БАЯСГАЛАН ХҮНИЙ НӨХӨР БУЛААЖ АВСАН ШУНАЛИЙН ДЭВ ЯНХАН БАЙСАН ШҮҮ МЭДЭХ ЮМ БН ХЭРЧСЭН ГУРИЛИЙН ЗАЛУУТАЙ ЯВДАГ БАЙСАН Л ЯНХАН

  • Зочин 2019 оны 12 сарын 15 [64.119.18.47]

    Анхны эхнэр нь маш сайхан өндөр хүүхэн байсан мэдлэг боловсрол өндөр хоёр хүүхэд өнчрүүлэн банзал Баясгалан ичих хэрэгтэй үнэн

  • Зочин 2019 оны 12 сарын 15 [64.119.18.47]

    БАТБАЯРЫН БҮХ ГАЗРЫГ ХУРААЖ АВАХ ЁСТОЙ АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА АРАЙ Л БИШ ЭЭ ХАР БАНЗАЛ ХӨГШИН БАТБАЯР АЦ

  • zochin 2019 оны 12 сарын 16 [202.131.245.218]

    ene met gazriig buun buunuur ni abaad zoruilaltaar ni ashiglaagvi hvmvvs zunduu l bgaa da gazraar naimaa hiij huljigsud .zarimd ni 0.7 ni oldohgvi l bna shde sain shalgah heregtei sh de

  • Zochin 2020 оны 01 сарын 21 [61.156.112.219]

    Nugel nudeeree gedeg dee japand ulaan banzal bsan ene bid 2 iimel zamaar yum hiine

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.