Н.Номтойбаярт хилийн хориг тавьж болзошгүй
6
2019/12/13

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү өнгөрөгч тавдугаар сард Төрийн ордны хоёр давхрын гонхноос учир битүүлэг байдлаар унаж харамсалтайгаар амиа алдсан билээ. Дээрх хэргийг  Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа.

Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг “худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр /2019.12.12/ мэдээлэл хийж,  яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлснийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцэнэ.

Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл "худал мэдүүлэх" 

1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
6
  • i 2019 оны 12 сарын 13 [73.181.73.133]

    Muuhai baas shig tsarairai zaluu tsaanaa l neg huiten

  • yy 2019 оны 12 сарын 14 [93.103.84.72]

  • Kkk baas shig tsarai gej yag 2019 оны 12 сарын 15 [59.13.5.94]

    Unen tsarai muutai yumoo mungutei bj.Naad barzgar nuuree hulgai hiij olson.munguuruu yanzaluulaach.Humsug ene ter shivuuldeg ch yumuu.xo xo xo

  • Zochin 2019 оны 12 сарын 16 [103.212.117.245]

    1999 oni Naomi ged ohintoi suugad huuhedtei bolchood Undarmaa Tumenjargal ged olon uls damjij bie uneldeg model huuhentei buudald baij bgad ter 99 oni ohindoo barigdsan talaar bicheechee. Nogoo ohin n shuud bichleg hiiged olon niitin suljeed tavichihsan haha

    dndn 2019 оны 12 сарын 16 [66.181.179.72]

    3 har heree bie bieniihee hariig gaihsan bz ter bichleg hiisen huuhen ch uuruu tiim ariuhan amitan bish huuhed gargaagui bhda hvnii nuhurtei yawaldaj mungu awdag l bsanshde ter uel egchn Munkhzul 2005 onii ehen ueiin zartai yanhan bsn odoo hugshiruud ue ungurusun t

  • denduu davarch bgaa daa 2019 оны 12 сарын 17 [59.13.5.70]

    Dandaa muu muuahi zuild 1nomert yvah yumaa.Hund ner nuur gej bdag ter tusam turiin ajil hiij bgaa bol.Es surtahuun ,hariutslag gej bmaar san.Iim tebeg humuujilgui balmad,banzal bj bolohgui bizdee.Uiliin ur lai lanchih bii shuu.Olon hunii ami,amidralaat toglood yvah tsag chini 1l udur duusna daa.Ter ued nugelee naminchilaad ch buh yum oroitson bna bh bii.

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.