БАХАРХАЛ БАХАРХАЛААРАА Л байгаасай…
13
2019/12/13

1984 оны 06-р сарын 01-ны Булган аймгийн Сайхан суманд малчин Т.Найдан, Д.Цэнд-Аюуш нарын долоон дахь хүүхэд мэндэлсэн нь өдгөө Монгол түмний бахархал Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн  “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаяр. Эгэл малчны хотноос Дэлхийн хүмүүн болж өндөрлөгт хүрсэн түүний хичээл зүтгэл, хөлс хөдөлмөрийг юутай ч зүйрлэж болшгүй биз ээ. Улс төрийн ороо бусгаа цагт Дэлхий даяарх Монгол хүн бүрийг омогшуулж, эвлэлдэн нэгдүүлж чадсан түүнийг улс төрийн эв нэгдэлийн бэлгэ тэмдэг ч хэмээн үзэх хүмүүс бий. Тиймээ тэр 2008 оны хар өдрийг мартагнуулж Монгол хүн бүрийн сэтгэлд эх орноороо бахархах, бие биенээ хайрлахын жаргалыг мэдрүүлсэн, хэн ч мартах учиргүй гавьяаг бүтээсэн. Түүний олимпийн аварга болсон тэр сайхан өдөр 1990 оноос хойшхи Монголын түүхийн хамгийн цагаан хуудас нь байх.

Энэ өдрийн элэг нэгт ард түмний эв нэгдэл дахин давтагтах эсэхийг хэлж мэдэхгүй. Магадгүй дараа дараагийн олимпийн аварга төрсөн ч Н.Түвшинбаяр шиг түүхэн үйл явдлыг эзэн нь болохгүй болов уу. Учир нь тэр анхны олимпийн аварга, дээр нь нэмээд цаг үе нь нам, улс төрийн хагаралтай, ард түмэн нь айдас хүйдэстэй байх тэр л цаг үеийг өөрчилж чадсан БААТАР. Үндэсний бахархлыг сэрээж, эв нэгдлийг дагуулан ирсэн олимпийн аваргаараа цаашид ч Монгол түмэн бахархасаар байна.

Хэдий тэр өдгөө тамирчид дундаа нас нь харь яваа гэгддэг ч ард олныхоо найдлагыг үл алдан амжилтын эзэн болсоор...Олны итгэлийг даана гэдэг амаргүй. Тиймээс тэр бие болоод сэтгэлийн амрыг харж, зодог тайлвал тайлахсан. Тэр тэгсэнгүй. Саяхан болж өнгөрсөн ДАШТ-ыг хүртэл зориглон зорьсон. Түүний даваа бүрт өөрөөс нь илүү баярлах ард түмэн нь түүнд унах эрхийг аль хэдийн олгожээ. Ер нь итгэл хүлээлгэсэн тамирчин нь унахаар бид яадаг билээ дээ. Ялалтыг нь хамт хуваалцдаг атлаа ялагдлыг нь бид хуваалцдаг билүү... Харин эх орны бахархалт Н.Түвшинбаярын хувьд бол тийм биш ээ. Түүнийг унасан ч бид хүндэлдэг. Тэр ард түмнээсээ тэгэх эрхийг аль хэдийн хүртсэн. Өргөн олноор үзэх үндэснийхээ бөхийн спортод ч тэр мөн л хүндэтгэл хүлээсэн заан. Тиймээ тэр бол яалт ч үгүй даяар Монголчуудын бахархал.

Түүнийг цаашид ч БАХАРХАЛ байлгахыг хүснэ. Сайн нэрийг олох хэцүү ч алдахад хэдхэн хором хангалттай. Ядаж байхад бидний муухай зан алдаа дээр аюултай дөрөөлдөг улс. Ялангуяа улс төрийн үйл явдалтай холбогдвол бурхан байсан ч чөтгөр болгож мэдэх хүмүүс шүү дээ дээр, дооргүй. Тэгэхээр үндэсний бахархал болсон хүүд маань алдах эрх үгүй. Ялангуяа сонгууль дөхсөн энэ цаг үед баатар минь нэрээ л бодож яваарай. Цаг нь ирвэл ард түмэн ч хүссэн хүсээгүй дэмжинэ. Бахархалт хүмүүн бахархалаараа л байхыг юу, юунаас илүү хүснэм.

Ард түмэн бахархалтай байх сайхан... Давраад чамайг 2020 оны олимпийн дэвжээнд гаргуулж, сэтгэл зүрхээрээ хамт байн гэгэлзэхийн жаргалыг хүсэх хүмүүс ч олон байна...БАХАРХАЛ минь!

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
13
  • Зочин 2019 оны 12 сарын 13 [103.14.38.144]

    Ёстой монголчууд биднийхээ хайрыг татаж бахархалыг төрүүлдэг хүү дээ. Олимпын алт, мөнгөн медальтан. Нас ахих тусам ухаан сууж, ард түмнийхээ хайр хүндлэлийн хариуд олон түмнийхээ төлөө ихийг санаачлан хийж яваарай.

  • Xxx 2019 оны 12 сарын 13 [1.41.34.134]

    50garsan hun shig haragdaj bn

  • xx 2019 оны 12 сарын 13 [213.162.72.216]

    сонирхолтой

  • Kk 2019 оны 12 сарын 14 [218.37.47.102]

    Tuvshinbayriin avgai Bilgee gej vneg shig hvvhnii gemgui tsaraitai suuj bga zurgiig n haraad ineed hvreed baihiin. Estoi bujignuuldag hvvhen bsan daa, Tuvshinbayriig olimp-s alt avanguut n baahan hvvhed jil daraalj gargaad haash n ch hudulguhgui bolgood avchihsan sanaatai hvvhen shvv.

    ZOCHIN 2019 оны 12 сарын 17 [202.55.191.205]

    HUUE CHI YADAJ NERIIG NI ZUB BICHEECH, HUNIIG HUDLAA HELEH MASH MU NUGEL SHUU .ATAARHAA YU DAA

  • xx 2019 оны 12 сарын 14 [93.103.84.72]

  • ах 2019 оны 12 сарын 14 [192.82.68.23]

    нэг олон юманд нэрээ хавчуулаад л алба тушаал, сонгууль гэж гүйгээд хэрэггүй дээ

  • kkkk 2019 оны 12 сарын 14 [192.82.72.253]

    bilgeech geh shig hudlaa yarial

    Kkkk~d 2019 оны 12 сарын 16 [183.102.69.176]

    Awgai n Bilgee ( oyunbileg) geed erdenetiin zartai yanhan hvvhen bdgiin shd. Medehgui bol medeed aw!

  • buriad 2019 оны 12 сарын 15 [80.216.227.187]

    ARGAGUI MONGOLYN NERT KHUU.

  • zochin 2019 оны 12 сарын 15 [66.181.188.75]

    Uls tur hereg bn uu daaa

  • gomboo 2019 оны 12 сарын 16 [78.126.73.221]

    tom darga bolooroi amjilt

  • irgen 2019 оны 12 сарын 19 [202.179.24.169]

    Husliin bieleliin orgil geltei ene darga gedeg mest

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.