1000 хүүхдийг баярлуулсан “Hero&Cool” харшийн сүлд модны наадмыг долоо дахь жилдээ зохион байгууллаа
1
2019/12/14

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, дуучин A Cool нарын санаачилгаар “Hero&Cool” харшийн сүлд модны наадмыг долоо дахь жилдээ зохион байгууллаа. Сүлд модны наадамд  Чингэлтэй дүүргийн хичээл сурлагадаа амжилт гаргасан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл 1000 хүүхэд оролцлоо.

Наадамд өвлийн өвгөн аав, цасан охид оролцож, хүүхэлдэйн киноны баатар Пороро ирж хүүхэд багачуудтайгаа мэндчилэв. Мөн МУГЖ Ж.Алтанцэцэг “Хар сарнай” хамтлаг, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, бусад уран бүтээлчид ая дуугаа өргөлөө. ийн жил бүр бүр уламжлал болгон 1000 хүүхэд баярлуулдаг элч дуучин A Cool болон НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү нартаа олон ямнган хүүхдийн өмнөөс талархал илэрхийлье. Энхрий үрс маань үргэлж жаргалтай байг ээ.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
1
  • xx 2019 оны 12 сарын 17 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.