Э.Цэндбаатар шилжин явах цомын эзэн болж, ханиараа бахдаж баярын нулимс унагалаа
2
2019/12/14

Монголын үндэсний олимпийн хорооноос жил бүр зохион байгуулдаг Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно-2019” арга хэмжээ өчигдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн “Бөртэ Чоно-2019” арга хэмжээ нь ”Шилдэг эрэгтэй тамирчин -3” , “Шилдэг эмэгтэй тамирчин – 3”, “Шилдэг баг – 1” номинациудад шилдгүүдийг Монголын спортын холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар тодрууллаа. Энэ оны хамгийн шилдэг тамирчин болж, шилжин явах цомын эзэн болсон боксчин Э.Цэндбаатар тайзнаа хоолой зангируулан үг хэллээ. Түүний алдаа, оноо бүрд нь хамт байж хурцалж өгсөн ганц хүн нь түүний эхнэр нь гэнэ. Э.Цэндбаатар нь дөнгөж 20 шүргэх насандаа их амжилтын эзэн болж амжилтандаа эрдэж бор дарс хэрэглэж, буруу хүмүүстэй нийлэн задарч явсан үе бий гэх юм билээ. Харин тэр тэрхүү алдаагаа засж өнгөрсөн жилээс амжилтын гараагаа дахиад эхлүүлж буй. Энэ бүхэнд гол нөлөө үзүүлж, зөв голдиролд нь оруулсан хүн нь түүний эхнэр аж. Э.Цэндбаатарынхаа гэр бүлд нь аз жаргалыг хүсэхийн ялдамд ирэх оны олимпийн медальтан болохыг хүсэн ерөөе. Мөн шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин – М.Анхцэцэг /хүндийн өргөлт/ шалгарч баярын нулимс унагав.  М.Анхцэцэг нь энэхүү шагналыг 4 дэх жилээ хүртэж буй юм. 

Ингээд Бөртэ Чоно 2019-ын шилдэгүүдийг сонирхуулая.

– Шилдэг олимпийн тэнхим- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын тэргүүний 3-р сургуулийн олимпийн тэнхим

– Шилдэг олимпийн зөвлөл- Хөвсгөл аймгийн “ Сидней” олимпийн зөвлөл

– Шилдэг оны зүтгэлтэн Аварга ахлах сургууль А. Элбэг

– Шилдэг спортын сэтгүүлч www.zindaa.mn М.Сугар-Эрдэнэ

– Шилдэг спортын клуб – Гаруда академи жюү-жицү

– Шилдэг шүүгч – Р.Жаргалсайхан (хөлбөмбөг)

                              –    Э.Саруул (байт харваа)

– Шилдэг баг – 3х3 эмэгтэй шигшээ баг

– Шилдэг хөрөнгө оруулалттай спортын холбоо – Монголын уулчдын үндэсний холбоо

– Шилдэг үндэсний спортын холбоо – Монголын морин спорт уяачдын холбоо

– Шилдэг ажил мэргэжлийн шилдэг холбоо – Монголын үндэсний олимпийн академи

– Шилдэг нийтийн болон хөгжиж буй холбоо – Монголын ширээний теннисний холбоо

– Шилдэг олимпийн бус холбоо – Монголын пауэрлифтингийн холбоо

– Шилдэг олимпийн төрлийн холбоо – Монголын чөлөөт бөхийн холбоо

– Шилдэг спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга – Гимнастикийн холбооны Г. Ерөөлбат

– Шилдэг спортын холбооны ерөнхийлөгч – Д. Гэрэл (самбо бөхийн холбоо)

– Шилдэг дасгалжуулагч – Л. Ундрал(буудлага)  

                                               –  С. Тулга (3х3 сагсанбөмбөг)

– Шилдэг залуу тамирчин – Л.Сосорбарам (жудо)

– Шилдэг эмэгтэй тамирчин – М. Уранцэцэг (жудо).      

С. Батцэцэг ( чөлөөт бөх)

– Шилдэг эрэгтэй тамирчин – Л.Отгонбаатар (жудо)

                                                    –  Д.Дэлгэрням (3х3 сагсанбөмбөг)

– Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин – М.Анхцэцэг (хүндийн өргөлт)

– Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин – Э.Цэндбаатар (бокс)

– Хамгийн шилдэг тамирчин шилжин явах цомын эзэн – Э.Цэндбаатар

 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • Xx 2019 оны 12 сарын 14 [213.162.72.216]

    сайн

  • xx 2019 оны 12 сарын 17 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.