Ч.САЙХАНБИЛЭГ ЭНЭ САРЫН 21-НИЙ ДОТОР БАГТАЖ МОНГОЛ УЛСАД ОЧНО ГЭДГЭЭ МЭДЭГДЖЭЭ
3
2019/12/16

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Түүнийг одоогоос жил гаруйн өмнө буюу 2018 оны дөрөвдүгээр сард Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулж байсан. Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц Прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж, батлан даалтад гаргасан билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлуулах хүсэлт гаргасны дагуу түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон.

Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг шүүхээс зөвшөөрсөн хугацаагаа гурван удаа хэтрүүлсэн тул түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн байдаг. Улмаар хуулийн байгууллагынхан түүний байршлыг тогтоогоод байгаа ба түүнийг албадан ирүүлэх хугацаа заажээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ч.Сайханбилэг нь 2019 оны наймдугаар сарын 28-ны өдөр албаны дипломат паспортоор АНУ руу зорчсон байжээ. Ийнхүү түүний байршил тогтоогдсон учир тухайн улсад Ч.Сайханбилэгийг баривчлах санал гаргасан ч тэрбээр энэ сарын 21-ний дотор багтаж Монгол Улсад очно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Одоогоор Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгалтын ажиллагаа дууссан бөгөөд хавтаст хэргийг прокурор хянаж байгаа юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
3
  • xx 2019 оны 12 сарын 17 [93.103.84.72]

  • muu gomo 2019 оны 12 сарын 18 [59.13.5.70]

    Zailaa uhej dald oroo eh ornoo zarsan urvagch.Chi hezeed uiliin urees zugatahgui shuu.Ehner ni ichihgui hulgai hiisen munguur ni Baigal brend ch geh shig hujaad hiilgesen gachin yumaa zardag delguur neegeed.Unen nuur tsarai chini eh ornoo zarsan urvagch hulgaich shuudee.Ur huuhed ur ach,zee nar chini chinii hiisen har muriin laig urgelj edelj yvna daa.UHEER UHEER shingesen gomo.

  • huzuugui ebigiin gomo 2019 оны 12 сарын 18 [59.13.5.70]

    muu gomo gomoo eh ornoo zarsan urvagch

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.