Модернист яруу найрагч Б.Галсансүх “Аттила” хүннү рок хамтлаг байгуулна
4
2019/12/16

“Болор цом”-ын эзэн, модернист фронт командлагч Баатарын Галсансүх хүннү рок “Аттила” хамтлаг байгуулахаа мэдэгдэв. Тэрээр өмнө нь хард рок “Нисванис” хамтлагийг үүсгэн байгуулалцаж, мөн гавьяат жүжигчин Т.Ариунаагийн “Утасны чинь дугаар урууланд минь байдаг”, “Хурд” хамтлагийн олонд хүрсэн зарим нэг дууг зохиосон тэрээр Монголын рок попын ертөнцөд нэртэй мөртэй нэгэн юм.

Яруу найргийн “Хүн судлал”, “Яруу найргийн шинэчлэлийн төлөөх зуун жилийн дайн”, “Пост-модерн дөрвөн улирал”, “Бурханд хэлэх зөвлөгөө” номууд хэвлүүлсэн модернист найрагч дэлхийд алдраа дуурсгаж буй “The Hu” хамтлаг шиг Хүннүгийн их хаан, өрнө зүгт “Тэнгэрийн ташуур” хэмээн алдаршсан Аттилагийн нэрээр нэрлэсэн хамтлаг байгуулж дэлхийд гаргахаа амлаад байгаа юм.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
4
  • xx 2019 оны 12 сарын 17 [93.103.84.72]

  • teneg uvuu 2019 оны 12 сарын 17 [59.13.5.70]

    zass ali deer bguulahgui yagaav.odoo oroitson hunii amjilt shariig ni gozoilgoj.galt terge ali hediin yvsan.odoo 2dahi HU geh bhgui kkk

  • dash 2019 оны 12 сарын 17 [68.226.67.57]

    Bolj bna amjilt Galsaa

  • Be pro 2019 оны 12 сарын 18 [104.34.66.209]

    Байгуулчихаад, ядаж 1 дуу хийчихээд зарлаач. ярихаар үзүүлсэн нь дээр ш дээ хө. Хү шиг болгож чадвал сайн л биз. Гэхдээ тэд бүгдээрээ мэргэжлийн урлагийнхан гэдгийг бүү мартаарай. Нисванис яахав цаг зуурын л хамтлаг бсан доо.Сайхан уудаг л гарууд бсан

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.