ЦЕГ: THE HU хамтлагийнхан “ОйлГОЁ ХҮНдэлье“ аяныг дэмжиж ажиллана
2
2019/12/16

Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа "The HU" хамтлаг өчигдөр эх орондоо ирсэн билээ. Тэд энэ сарын 10-нд АНУ-д хийсэн аялал тогтолтоо өндөрлөж, ийнхүү эх орондоо ирж байгаа юм. 

Arslan.mn

Энэ үеэр "The HU" хамтлагийнхан "Гурван сарын аялан тоглолтын дараа эх орондоо  ирлээ. Ман сайхан  байна. АНУ-ын 50 гаруй оронд 60 гаруй тоглолтыг хийсэн. Аялал тоглолт үргэлжилж байхад "Чингис хаан" одон хүртсэн мэдээгээ сонсоод маш их баярласан. Бид нэг сар Монголдоо амарна. Дараа нь Европын орноор аялал тоглолтоо үргэлжлүүлнэ. Монголчууд өвөг дээдсээс өнөөгийн үе хүртэл гэр бүл дэх хүндэтгэл, хайрын ач холбогдлыг үргэлж эрхэмлэдэг байсан. Аялан тоглолтын үеэр ч үүнийг маш их мэдэрсэн. ЦЕГ-аас гэр бүлдээ хүндэтгэлтэй хандах уриатай "ОйлГОЁ ХҮНдэлье" аяныг эхлүүлсэн байна. Бид ч мөн энэ аяныг дэмжиж хамтран ажиллахдаа таатай байх болно. Эв найрамдлаас илүү Их хүч энэ дэлхийд байхгүй... Чингис хааны үр удам бид Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ёсгүй...Ойлгоё Хүндлэe..." хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Arslan.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан энэ үеэр "ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор  “Ойлгоё Хүндлэе” урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна. Энэ аянд олон ч хүн хүч нэмж байгаа. Тэдний нэг болох Монголын нэрийг олон улсад өндөрт өргөж яваа "The Hu" хамтлагийнхандаа өнөөдөр тус аяныг маань дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон олон залууст үлгэр дуурайлал болж байгаа тус хамтлагийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье." хэмээлээ. Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

   
Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
2
  • xx 2019 оны 12 сарын 17 [93.103.84.72]

  • xx 2019 оны 12 сарын 18 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.