Монгол эмэгтэй Япон улсад гарцгүй зам дээр дайруулж амиа алджээ
7
2020/01/21

Япон улсын Канагава мужийн Ёкохама хотод энэ сарын 20-ны шөнө монгол эмэгтэй зам гарч яваад орон нутгийн зорчигч тээврийн автобусанд дайруулж амиа алдсан байна. Цагдаагийн газрын мэдээлснээр осол өнгөрсөн шөнө 22:10 минутад гарчээ. Автозамын ослоор амиа алдсан эмэгтэй нь Исого дүүрэгт амьдардаг 41 настай Төмөрийн Нэргүй гэгч болохыг эх сурвалжид дурдсан байна.

Мөн тэрээр явган хүний гарцгүй замаар явж байсан тул уг осол гарсан гэжээ. Ослын дараа эмэгтэйг цаг алдалгүй эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураасан болохыг мэдэгдсэн байна.

Эмэгтэйг мөргөсөн автобусан дотор 15 зорчигч байсан бөгөөд тэдгээр зорчигчид болон жолооч гэмтэж бэртээгүй байна. Цагдаа нар ослын шалтгааныг нягтлан шалгаж байгаа бөгөөд осол болсон газраас холгүй явган хүний зам, гарц байсан ч Нэргүй чухам яагаад гарцгүй хэсэгт зорчиж байсныг тодруулахаар мөрдлөгөө үргэлжлүүлж байгаа гэдгийг Японы эх сурвалжууд мэдээлжээ.

Эх сурвалж: News24, Dolgormaa Doogii

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
7
  • Зочин 2020 оны 01 сарын 21 [103.26.193.112]

    Харамсалтаи

  • Guest 2020 оны 01 сарын 21 [66.181.184.95]

    Зам харгуй дэд бүтэц өндөр хөгжсөн газар орк бүдүүлэг араншнаараа аашилж байгаад гамбир болждээ

  • Xx 2020 оны 01 сарын 21 [213.162.72.249]

    сонирхолтой

  • Булган 2020 оны 01 сарын 21 [122.201.22.127]

    Харамсалтай.

  • xx 2020 оны 01 сарын 21 [212.235.150.5]

  • Залхуу хэнэггүй зангаасаа 2020 оны 01 сарын 22 [192.82.72.55]

    5 алхаад явган хүний гарц байхад очоод гарчиж чадахгүй эсьэл залхуу эсвэл хэнэггүйгээсээ болж хүнд үхлээр үхлээ дээ. Харамсалтай л юм. Гэхдээ өөрийн буруугаас тул яалттай ч билээ дээ

  • xx 2020 оны 01 сарын 23 [93.103.84.72]

Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.