Banner
НЭР ДЭВШИГЧ РИНЗААНЫ БУЛГАМААГ ОЛОН НИЙТ ДЭМЖИЖ БАЙНА
0
2012/06/26

ИЗНН энэ жилийн УИХ-ын сонгуульд шилдэг, залуу манлайлагчдаа “сойж” байгаа. Энэ жил тус намаас УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт Ринзааны Булгамаа хэмээх хуульч, эдийн засагч, сурган хүмүүжүүлэгч бүсгүй нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ. Тэрээр энэ өдөр буюу 6 дугаар сарын 12-нд иргэд, сонгогчидтойгоо уулзаж явлаа. Сонгогчид түүнд ам сайтай байгаан дээр, шинэ залуу хүн улс төрд яах аргагүй хэрэгтэй байна хэмээн ярьцгааж байлаа. 

Нэр дэвшигч маань өнөөдөр Баянзүрх дүүргийн товчооны хавийн ард иргэдтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Түүнчлэн Ринзааны Булгамаа автобус нийтийн тээврээр зорчин үйлчлүүлж буй Баянзүрх дүүргийнхээ жирийн иргэдтэй танилцан мэндчилж, өөрийн болон намын мөрийн хөтөлбөрүүдээ амжилттай танилцуулан сонгуулийн сурталчилгааны ажлын гараагаа амжилттай эхлүүлж явна. 

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.