Banner
Крис Браун шилээр цохиулсан шархаа гайхууллаа
0
2012/06/18

АНУ-ын нэрт дуучин Крис Браун Нью-Йорк хотноо Дрэйкийн зохион байгуулсан нэгэн шөнийн клубийн үдэшлэгийн үеэр гудамжинд хийсэн зодооны дараа авсан гэмтлээ харуулсан зургаа өөрийн твиттерийн профайл хуудаснаа байршуулжээ. Дрэйк урд нь Крис Брауны экс найз бүсгүй Рианнатай холбоотой байсан гэх цуу яриа өрнөсөөр байсан.

 Энэхүү шархалсан зургаа тавьсны дараа Браун: 

“Чиний хараал идсэн үдэшлэг юунд хүргэснийг хар даа. Охид шиг бие бие рүүгээ шил нүүлгэлээ гэж үү? Өмнөөс чинь иччихлээ” гэж бичсэн байжээ. 

Тухайн шөнө яг зодоон болсны дараахан цагдаа нар шуурхай ирсэн байна. Гэвч тэр үед Дрэйк, Браун хоёр клубээс аль хэдийнэ явсан байжээ. Хэнийг нь ч цагдаа нар баривчлаагүй ажээ. 

Манай хоёр Рианнагаас болж хоорондоо муудалцсан байх. 

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.