Banner
Давчуу Монгол
0
2012/07/03

 Яармагт дэгдсэн энэ газрын бяцхан дайныг хоёр том намын хөлд иргэд чирэгдлээ гэж хэлж болохоор байна. Ардчилсан нам яллаа, яармагт газар өгнө гэсэн амлалтыг нь нэхээч гэж хэн нь үл мэдэх хүн айл болгоны хаалгыг тогшиж явжээ. УИХ-ын гишүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигч Бат-Үүл яармагийн 41 дүгээр сургууль дээр иргэдтэй уулзахдаа яармагт газар өгнө гэж ярьсныг иргэд хэлж байна. Хэрвээ амласандаа хүрч, газраа олгохгүй юм бол бидний сонголт хүчингүй гэж үзэж байсан. 

 

Хан-уул дүүргийн тээврийн товчооноос Яармагийн гүүр хүртэл  уулынхаа энгэрээр байрлаад майхнаа барьж, халуун савтай цайгаа хажуудаа тавьчихаад тухтайхан шиг сууж байгаа иргэдийн газартай болох мөрөөдөл даанч биелэх боломжгүйг албаны эх сурвалж тайлбарлалаа.

 

Учир нь энэ газарт яармаг хороолол төлөвлөгдсөн. Гэхдээ энэ хорооллоос өмнө газар нь газрын наймаачдын гараар орж, эзэнтэй болсон байгаа. Яармагийн замын урд талын хэсэг багтдаг. Тусгай хамгаалалттай бүсэд ганцхан аялал жуулчлалын шугамаар газар эзэмшүүлдэг ч уулын аманд хайрга олборлох хүртэл үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байна.

 

Энэ олон хүний сэтгэл санаагаар тоглож, ажил төрлийг нь алдуулж газрын дайнд оролцуулах болсон хариуцлагыг хүлээх хүнийг тодруулах ёстой гэж иргэд үзэж байна.

Мэдээлэл


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.