Banner
АРГО БАГШ ГЭР БҮЛЭЭРЭЭ
0
2012/07/25

   “Хошин шогийн баатар” болоод байгаа Арго багш анх удаа гэр бүлийнхээ хамт явж байгаад манай папараци дуранд өртлөө. Түүнийг “Х Түц” хамтлагийн жүжигчин, МУГЖ Аглуу мөн ч адтай дуурайдаг.   Арго багш амралтын өдрөөр эхнэр, бага охиныхоо хамт үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явна.

 

   Олон хэл мэддэг хэмээн цээжээ дэлддэг тэрээр өөрийгөө PR-дах тун дуртай. Арго багшийг эхнэрээсээ салаад залуухан охинтой суулаа гэдэг яриа гарсан ч энэ нь цуурхал байсан гэдгийг бидний папараци дуран нотолж байна.    

 

   Телевизийн бүхий л ярилцлаганд “голохгүй” оролцдог түүний амралтын өдөр нэг иймэрхүү. Тэрээр гэр бүлийнхээ хүнтэй, хүүхэдтэйгээ  тогтуун сайхан, аз жаргалтай л явж харагдана. Эхнэр нь удахгүй дахиад “маамуулах” гэж байгаа юм байна даа.    

Папарацци


Хэрэглэгчийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.
Copyright © 2018 paparatsi.mn Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой болно.